Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Согхён нарыг өнөөдөр /2022.05.03/ хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд боловсруулсан Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн талаар санал солилцов.

Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд ОУВС-аас хуулийн төсөлд тодорхой саналыг дэвшүүлж, цаашид хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг бий болгох, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хэрэг гүйцэтгэгч, шүүгчдийн чадавхийг бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах талаар хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.186.105] 2022-05-06 16:13:12

Энэ байгууллага Монголд үнэхээр тус дэм болдог уу? эсвэл энэ байгууллагыг Монгол тэтгээд байна уу? Баахан өр зээл болдог биз дээ? Өр зээлээс залхаж байна, дөнгөж төрж байгаа нярай, төрөх гэж байгаа нярай хүүхдүүд бүгд өр зээлтэй гээд бодохоор үнэхээр ой гутмаар юм аа?????

;kiho [103.10.21.110] 2022-05-06 10:13:45

яах гээд байгаан, Эд нараар хуулийн төсөл бичүүлээд батлуулчих , Чанга болж магадгүй,

иргэн [202.179.4.249] 2022-05-06 06:11:21

Гаргасан хууль нь хэрэгжихгүй байхад нэмж хууль гаргаж яадаг байна. Хууль нэртэй иргэнийг хавчиж боодог смстем улам газар авч байна даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.