ОХУ-ын ЭСЯ: "Мөнхийн хороо" жагсаал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцсон хүн бүрт талархаж байна

Aдмин / Нүүр

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хоёр талт харилцааны тухай

Юуны өмнө Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 77 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн Монголын нийт анд нөхөд, хувь хүмүүс, хуулийн этгээд, байгууллагуудад баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн «Мөхөшгүй хороо» жагсаалд, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд оролцсон хүн бүхэнд талархаж байна. Дэлхий ертөнцөд энх тайвныг тогтоох, фашизм, нацизм, аливаа үндэстэн ястныг үзэн ядах үзлийг устгахад өвөг дээдсийнхээ байгуулсан зоригтой, үнэлж баршгүй гавьяаг бид мартах ёсгүй.

Улаан-Үүд хотод болсон ялалтын баярын парадад оролцсон Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ч талархал илэрхийлье. Энэхүү алхмыг бид Аугаа их Эх орны дайны баатруудын дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн гэж харж байна.

Хоёр талын харилцааны хувьд чухал ач холбогдолтой бүс нутгийн асуудлаар мэдээлэл өгье. 5 сарын 9-нд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны нэн тэргүүний чиглэлүүдийг авч хэлэлцлээ. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Улаан-Үүд хотын Цөмийн анагаах ухааны шинэ төвийг үзэж сонирхсон. Тус төвийн хүчин чадлын хувьд жилд 10 мянган судалгаа хийх боломжтой. Уг анагаах ухааны төвөөс Буриад, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаарын нийт иргэдийг оношилгоогоор хангах боломж бүрдэнэ. Энэхүү төв хорт хавдартай эмчлүүлэгчдэд эмчилгээ-оношилгооны тусламж үзүүлэх ажлыг чанарын шинэ түвшинд гаргах юм.

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсад «Орос ба Монгол Улс: шинэ нөхцөл байдал дахь түншлэл» нэртэй Орос-Монголын форум зохион байгуулагдана. Форумын хүрээнд үзэсгэлэнг дэлгэх бөгөөд үүний үеэр бизнес эрхлэгчид болон төр засгийн төлөөлөл Орос, Монголын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа ямар давуу байдалтай байдаг, мөн хөгжлийн хэтийн төлөвийн тухай ярьж өгнө. Тус Форумд мянга гаруй хүн оролцохоор хүлээгдэж байна. Тээвэр логистик, татвараас чөлөөлөгдсөн бүсийн үйл ажиллагаа, Орос, Монгол Улсын хооронд аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно.

Олон улсын харилцааны тухай

Киевын эрх баригчид өөрсдийнхөө энгийн номхон иргэдэд зэрлэгээр хандаж, ард түмнийхээ эсрэг зэвүү хүргэмээр харгис өдөөн хатгалга хийсээр байгаад анхаарал хандуулж байна. Тухайлбал Харьковын мужид Киевын эрх баригчид Буча хотод хийсэн маягаар ээлжит цуст үйлдлийг хийсэн. Старый болон Новый Салтов гэсэн хоёр суурин газар хоорондын замд Украины Зэвсэгт хүчний цэргүүд цагаан далбаа тавьж явсан энгийн иргэдийн 6 машин руу гал нээсэн. Энэ үйлдэл нь Украины Зэвсэгт хүчний Мэдээлэл, сэтгэл зүйн ажиллагааны төвийн зурагнууд, дүрс бичлэгт байгаа.

Түүнээс гадна, Херсоны мужийн хувийн орон сууцны хорооллоос Украины Зэвсэгт хүчний их буугаас Оросын Зэвсэгт хүчний байр суурь луу хэд хэдэн цохилт өгсөн. Тус цохилтын зорилго нь энгийн иргэд амьдардаг байшин руу хариу гал нээлгэх юм. Украины цэргүүд тус суурин газрыг хааж, хүмүүсийг тэндээс явуулалгүй амьд бамбай болгон ашиглаж байгаа. Ойрын хугацаанд энэ болон Киевын дэглэмийн оросуудын түйвээн мэт харагдуулахаар бэлтгэсэн бусад худал ташаа материалыг Барууны болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтэд өргөнөөр түгээхээр төлөвлөж байгаа тухай урьдчилан сануулъя.

Иймэрхүү харгис хэрцгий үйлдлийн бусад жишээнүүд ч бий. Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэрт байдаг Украины Зэвсэгт хүчний эзэлсэн Красный Лиман гэдэг хотод Украины үндсэрхэг үзэлтнүүд ахмадын газрыг түшиц газар болгон байгуулж, дотор нь байсан ажилтнууд, үйлчлүүлэгчдийг амьд бамбай болгон ажиглаж байсан. Киевын хяналтад байгаа Константиновка хотын эмнэлгээс Украины цэргүүд тус эмнэлгийн байрыг өөрсдийн хэрэгцээнд ашиглах зорилгоор бүх эмчлүүлэгчдийг хөөж гаргасан. Запорожье дахь түргэн тусламжийн эмнэлэгт Украины Зэвсэгт хүчний салбар анги байрлаж, ойролцоох газарт хуягт техник, их буугаа байршуулсан байгаа. Энэ бүхэн бол гэм буруугүй иргэдийг хохироож байгаа цэргийн гэмт хэрэг мөн.

Харьков болон Киевын хяналтад байгаа бусад хотуудад орон нутгийн батлан хамгаалахын бүлэглэлүүдийн цэргүүд Украины Зэвсэгт хүчний албан хаагчидтай хамт Оросыг дэмжиж байгаа, Украины эрх баригчдыг буруушааж байгаа оршин суугчдыг илрүүлэх ажлыг хийж байгаа тухай мэдээлэл улам ихээр ирж байна. Эдгээр хүмүүсийг баривчлаад үл мэдэгдэх газарт аваачаад хүргэж байгаа.

Киевын эрх баригчид Украины энгийн номхон иргэдийг Орос руу нүүлгэн шилжүүлэх ажилд саад болсоор байна. Хэдийн тийм боловч манай улсад 1 сая 100 мянга орчим хүн, тэр дотроо 201 мянган хүүхэд орж ирчихээд байна. Дахиад 2,7 сая хүн тэгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үндсэрхэг үзэлтнүүдээс чөлөөлөгдсөн газар нутагт тайван амьдрал эргээд төвхнөж байна. Оросын цэргүүд хотууд, тариалангийн талбайг Украины Зэвсэгт хүчний байршуулсан мин, дэлбэрэх зүйлээс арилгаж байгаа. Аугаа их Эх орны дайнд оролцсон баатруудын дурсгалын хөшөөнүүдийг ч сэргээн босгож байна. Бүгд Найрамдах Донец, Луганск Ард Улс болон Украины бусад мужуудын иргэдэд 17 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлээд байна.

Аюултай бүсээс гарах хүмүүнлэгийн коридорууд өдөр болгон нээгдэж байгаа. Энэ сарын 5-наас 7-ны хооронд ийм коридор «Азовсталь» үйлдвэрийн газар доогуурх байгууламжид байгаа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготойгоор ажиллаж байсан.

Украин Улс руу зэр зэвсгийн нийлүүлэлт нэмэгдэж байгааг бид харамсалтайгаар тэмдэглэж байна. Вашингтон л гэхэд тийшээ 3,8 тэрбум доллартай тэнцэх хэмжээний цэргийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байгаа. Одоо АНУ-ын Конгресс Украинд 39,8 тэрбүм долларын тусламж, түүний дотор 23,4 тэрбум долларын цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг дэмжсэн. Украинд зэвсэглэл нийлүүлэх ажилд Их Британи, Франци, Канад, Польш, Балтийн орнууд ч идэвхтэй оролцож байгаа. Энэ нь байлдааны ажиллагааг сунжруулах, нийтийн дэд бүтцийг улам ихээр сүйтгэх, энгийн иргэдийг хохирооход хүргэж байна.

Киевын эрх баригчид болон эдгээрийн Барууны сургагч нар мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах аргыг эрэлхийлэх сонирхолгүй байгааг бид тэмдэглэж байна. Орос-Украины яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа. Украины улстөрчдийн мэдэгдлүүд энэхүү яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг хамгийн илтээр илэрхийлж байна.

5 дугаар сарын 4-нд Украин Улсын Ерөнхийлөгч В.А.Зеленский тус яриа хэлэлцээнд хэтийн төлөв байхгүй гэж мэдэгдсэн. Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.М.Данилов Оростой энхийн гэрээ байгуулах ямар ч боломжийг үгүйсгэв.


Сэтгэгдэл

Зочин [193.91.64.74] 2022-05-14 02:01:48

Zailaarai BUDDULEG ARCHICHIN IVAANUUD

Зочин [122.201.31.95] 2022-05-13 18:23:32

Эргүү ИВАНУУД хуцоо. Новшнуудаа Тува Байгаль нуур Буриадаа авмаар байна.

Кх! [103.57.93.169] 2022-05-13 22:09:28

Хүний юманд шүлсээ гоожуулах муухай. Кх! Гадаа хэдийнээ 21-р зуун болчихсон байна.

Номио [114.30.17.19] 2022-05-13 16:21:31

Агуу их орос гүрэн мандтугай

зочин [66.181.167.69] 2022-05-13 12:22:34

Бидний монголчууд цаг ямагт орос улсаа дэмжинээ,Дэлхийд Орос ахан дүүс шударга сайхнаараа гайхагддаг шүү

Зочин [66.181.191.153] 2022-05-13 11:48:39

Халх Монголчууд бид мөнхийн хөрш Оросын ард түмэнтэй жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн амь нэгтэй түүхэн андууд. Үүнийг хэн ч үгүйсгэх ёсгүй. Геополитк, стратегийн хувьд хамтран бие биенийхээ аюулгүй байдлыг хангаж оршин тогнох нь хэн хэндээ хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс бид ч бас Оросын ард түмэнд талархан сайн хөршийн ёсоор хандах нь зүйтэй.

үнэн [103.57.93.103] 2022-05-12 19:12:32

Монголчуудаа бид чинь юутай улс билээ өөрсдөө юу хийж чаддаг билээ гэдэгээ бодож байж хөөрүү цусаа буцалгаж хашгирах хэрэгтэй юм шиг уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалздаг гэж нэгүг бий та нарыг турхирсан улс ашигаа аваад жаргаад явна ард түмэн бид ард нь хоосон мөлхөөд л үлдэнэ африкийн орнууд тийм гоё харагдаад байна уу

Зочин [64.119.17.84] 2022-05-12 15:30:03

Буриад, тува, байгал нуурыг минь буцааж өг

Стратегийн зүйлсээ эхлээд зайлуулахгүй бол ... [103.57.93.169] 2022-05-12 16:01:25

Чи эхлээд Байгал нуурын өмнуур явсан ТрансСибирийн төмөр замыг аваад хаячих. Хөдөө хээр болгочих. Тэгвэл оросууд чамд Буриадыг бол Буриад, Тувааг бол Тувааг "Май!" гээд л буцаагаад өгчихнө ш дээ. Төмөр зам байгаа цагт хэн ч хэдийд ч юүг ч чамд буцааж өгөхгүй. Горьдох муухай.

Зочин [43.228.129.131] 2022-05-12 15:23:51

Зөв, ингэж бодит байдлын талаар мэдээлэл хүргэж байх хэрэгтэй шүү, Монголчуудын нэг хэсэг нь барууны хэвлэлийн худал мэдээлэлд хэт автаад байгаа.

Зочин [103.229.121.181] 2022-05-12 15:12:06

Слава руссия

Зочин [192.82.91.238] 2022-05-12 22:42:24

Слава Монголиа

Зочин [66.181.160.122] 2022-05-12 18:28:18

Слава украйна

ЗОЧИН [66.181.179.151] 2022-05-12 15:04:39

ОХУ, ДАРАНГУЙЛАГЧ ПУТИНЭЭС ТУСГААР, БҮРЭН ЭРХЭТ УКРАЙНД ХИЙЖ БУЙ БУЛААН ЭЗЛЭХ ТҮРЭМГИЙ ДАЙНЫГ ДЭМЖСЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ ГЭСЭНТЭЙ УТГА НЭГ МЭДЭГДЭЛ БН,

үкснийх нь тусгаар лол [86.85.55.114] 2022-05-13 05:57:22

Украины бүрэн эрхт улс гэж юу байдын. Хуучин Оросын нутгийг чоно борооноор гэгчээр СССР-ын үед янз бүрийн арга хэрэглэж байж авсан Львивын польшууд ш дээ. Орос харин ч өөрийн нутгаа хурдан буцааж аваасай. Одесса, Харьков хоёр хотыг аваад Украинд анх байсан тэр баруун хойд нутгийг нь үлдээг. Далайд гарцгүй тэгээд чимээгүй нэг жижиг улс болог. Оросын ачаар их томроод байсын кк.

Оросын талаар юм дугарахаасаа өмнө сайн бод. [103.57.93.169] 2022-05-12 15:00:51

Та нар болилдоо. Улаанбаатарт тэгээд Украйныхаа ЭСЯ-ыг нээж чадах юм уу? Ягшдээ!!! ОХУ-ын дэмжлэг тусламжгүйгээр Монгол орших байсан уу? Ягшдээ!!! Цаашид Монгол оршин хөгжихөд Орос буюу Украйны аль нь Монголд илүү тус дэмжлэгтэй байх вэ??? Монгол газрын зураг дээр оршиход Орос, Япон, Солонгос, Хятад, Украйн, НАТО-гийн аль нь бодит баталгаа болох вэ??? Тэгээд л ОХУ-ын талаар г хэрхэн дугараахаа бод л доо. Бодно шүү!

Зочин [59.153.112.10] 2022-05-12 14:58:42

Бичгийн орчуулга тааруу болжээ. ОХУ. - ын ЭСЯ монгол хэлэнд орчуулах ажилтнаа сайтар бэлтгэмээр юм байна даа.

Зочин [202.9.40.98] 2022-05-12 14:55:14

Бид ямаргт Оросыг дэмжих болно. Орос-Монголын харилцаа сайн л байвал Орос хэнтэй байлдах нь маньд хамаагүй. Бусдыг өмөөрч бусдын төлөө Монголчууд Оростой муудах нь өөрийгөө буудсантай адилхан юм. Бид Орос, Хятад улстай онцгой харилцаатай гэдгийг дэлхийн улсууд мэдэх учиртай. Тийм болохоор биднээр муу зүйл бүү хийлгэхийг санаарх

Зочин [66.181.190.11] 2022-05-12 14:41:03

бид ОХУ-тай энэ тэнцүү болсон байна.

Ганц Москвагийн хэмжээнд хүрэхгүй ш дээ. [103.57.93.169] 2022-05-12 15:04:46

Яга шүү дээ!

Номин [124.158.65.186] 2022-05-12 13:17:26

Слава Украине. Дарангуйлагч Путины орос хэзээ ч эрүүл мэдээлэл хийж чадахгүй. Огт боломжгүй. Бүх мэдээлэл нь хуурамч хуурах зорилготой. Энэ хоёр хүүхэн ч Путиныг үзэн ядаж буруугаа ойлгож байгаа даа, хөөрхийс. Аймхай болчихсон, айдсаар дүүрчихсэн хүүхнүүд байгаа.

Зочин [103.161.242.109] 2022-05-12 13:11:00

Ашгүй интернэт гараад удлаа. Хэн нь зөв буруу худлаа үнэн ярьж ухуулж байгааг бүгд харж байгаа. Орсууд минь дээ монголчууд чинь хөдсөн дээлтэй хөдөөний ард түмэн биш болоод удаж байна шүү..

Зочин [202.126.89.4] 2022-05-12 12:54:49

Интернет хаа сайгүй байна, киевт харьковт байгаа энгийн иргэд юу гэж байгаа ямар нацист лэглэмд байгаа талаар асууж мэд л дээ, инээдтэй юм ярих юм, ард түмнээ даралаад тэд нар нь өөр улсаас тусламж гуйна гэж юу байх вэ дээ

Зочиг [192.82.74.113] 2022-05-12 12:42:07

Putin's Russia is a true faschist state.... no friends all hating russia &russians. Stop brainwashing our people

Зочин [66.181.160.15] 2022-05-12 12:39:18

Эхний үёд хэлцэлд бэлэн би ганцаардаж бна гээд гоншигоноод байсан бизээ. Гадны турхиралт нэмэгдсэнд оодорч байх шиг чухал момёнт эгзэгтэй цаг хугацааг олж тусламж гэх турхиралт явуулахаа мэдэх байлгүй.хөөрүү удирдагч хүн ард эх ороноо бодоод хэлцэл санаачлах зүй.

Зочин [103.14.36.250] 2022-05-12 12:15:48

The victory over fascism should not be used as a justification for the current aggression, and the Russian people should be freed from Putler's oppression and become free democracy.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.