НӨАТ-ын сугалааг ирэх оноос зохион байгуулна

Aдмин / Эдийн засаг

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн бүртгэл, далд эдийн засгийг бууруулах, татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах зорилгоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг нэвтрүүлсэн юм. Гэвч НӨАТ-ын сугалааг 2021 оныг дуустал зогсоосон. Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Сугалааны урамшуулал хэрэгжиж эхлээд долоон жил болжээ. Иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, сугалаанаас иргэд азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг түр зогсоосон.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан сугалааны азтан шалгаруулах явцыг эргэж харна. Цаашид сугалааг ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Сугалааны урамшууллыг ирэх оноос дахин эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээжээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.71.42] 2022-05-15 00:17:55

Эгэл жирийн иргэд энэ сугалаанаас ер нь хожсон уу? Энэ ёстой худал хуурмаг зальтай юм биш үү? Захууд, худалдааны төвүүд, бөөний цэгүүд, ТҮЦүүд, лангууны наймаа эрхлэгчид, мах сүү ногооны худалдаачид, гоо сайхан, үсчин, бариа заслын үйлчилгээ эрхлэгчид НӨТ-ийн баримт хэзээч өгдөгггүйг яах вэ? Үүнийг хариуцах шалгах байгууллага, мэргэжилтэн-байцаагч байна уу?

Зочин [192.82.86.22] 2022-05-14 06:33:49

Яагаад том захуудыг Нөат ын баримт өгүүлэхгүй бхйна ямар нэгэн асуудал байна даа ямач сугалгаа хэрэггүй луйварын 10 хувиа бүгдийг буцааж өг

ЗОЧИН [192.82.69.171] 2022-05-13 07:07:50

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН НӨАТ-ын 2%-ИЙН БУЦААН ОЛГОЛТЫН ЗАРЧМЫГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ, АЗТАН ШАЛГАРУУЛАХ ОГТ ХЭРЭГГҮЙ, ИРГЭД ШИВДГЭЭРЭЭ ШИВЖ ИЛГЭЭНЭ, БУЦААН ОЛГОЛТЫГ 5% БОЛГОЧИХ, ТЭГВЭЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛД БОДИТ БОДИТ БОДИТ ХУВЬ НЭМЭР БОЛНО, ИРГЭД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ Ч БИ 5%-иа ЭРГҮҮЛЭЭД АВНА ГЭЭД ХУДАЛДАН АВАЛТАНДАА ГОМОРХОХГҮЙ, ХАРИН Ч ХУДАЛДАН АВАЛТАА НЭМНЭ Ш ДЭЭ, ӨӨР ОЛОН ЮМ БОДОЖ ОЛОХ ХЭРЭГГҮЙ.ТОМ ЗАХУУДЫГ /ЖНЬ: НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВ, ХАРХОРИН, МӨН БАРС Г.М. ХҮНСНИЙ ЗАХУУД, ЦАЙЗ, АВТОПЛАЗУУД, ШАРХАДНЫ, ТОГОЙТЫН, ӨГӨӨМӨР Г.М. АВТО ЗАХУУД/ НӨАТ-ын БАРИМТ ӨГДӨГ БОЛГО,.

Зочин [150.129.142.145] 2022-05-12 21:34:50

Сугалаанд олгодог бсан хэдэн төгрөгийг идэх гэж бгаа л даа.

Зочин [202.126.89.51] 2022-05-12 21:30:48

Хар пиздаагүудын ажил хийжаагаа царайг харчих

Зочин [66.181.190.83] 2022-05-12 20:57:09

Sanaa amar yum boloh n. Tegvel sugalaaniihaa orond ireh jil hurtel 2 huvia yadaj 4 bolgochihooch.

х [66.181.190.11] 2022-05-12 20:21:08

Бас НӨАТ-ын 10 хувиа зогсоочих заа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.