Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх санал тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх саналыг өнөөдөр тавьсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Улс орондоо коронавирусний халдвар огт бүртгэгдээгүй гэж хоёр жил гаруйн турш мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдлын талаар пүрэв гарагт мэдээлээд, халдварын тархалтыг хяналтад авахын тулд “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшнийг” тогтоосноо зарласан юм.

“Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-ын ард түмнийг “COVID-19”-ийн вакцин болон эмнэлгийн бусад шаардлагатай хэрэгслээр хангахаар төлөвлөж байна. Бид БНАСАУ-ын талтай энэ талаар хэлэлцээ хийнэ” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кан Ин Сун хэлжээ.

Өнөө өглөө БНАСАУ халдварын тархалтын талаарх хоёр дахь мэдээгээ нийтэлж, “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас барсныг мэдээлсэн байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн нэг нь “оимкрон” хувилбараар халдварласан байжээ. Ерөнхийлөгчийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ БНСУ-ын саналд БНАСАУ хараахан хариу өгөөгүй байгааг дурдаад, тусламж илгээх шийдвэрийн талаар АНУ-тай урьдчилан хэлэлцээгүй гэдгийг хэлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [192.82.78.141] 2022-05-20 01:10:03

Жинхэнэ коммунист улсын удирдагчид баруунд сурдаггүй юм. Зүгээр л хуваагдсан Солонгос болохоос биш БНАСАУ нь коммунист улс биш юм. Манайхан харьцаандаа үүнийг анхаармаар юм.

Зочин [64.119.21.182] 2022-05-14 15:08:29

Өөрсдөө вакцин үйлдвэрлэдэг юм шиг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.