Ц.Туваан: Монгол Улсад цаасан дээр л хөгжлийг явуулдаг болсон байна

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


- Олонхоороо асуудлыг шийддэг зарчим манай бүлэгт гажуудчихаад байгаа юм -


-Улс орны эдийн засагтай холбоотой гол хуулиудыг залгуулаад Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө хэлэлцэгдэж байна. Таны хувьд хөгжлийн төлөвлөгөөнд ямар дүгнэлттэй байна?

-Монгол Улсад цаасан дээр л хөгжлийг явуулдаг болсон байна. Үүний нэг тод жишээ нь 2023 оны хөгжлийн төлөвлөгөө. Бид 2020-2025 оны үндсэн чиглэл 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Ийм байхад дахиад хөгжлийн төлөвлөгөөг он оноор нь батлахаар оруулж ирж байна. Шуудхан хэлэхэд, энэ төсөл хөгжлийн төлөвлөгөө нэртэй боловч хөгжүүлэх юм бага харагдаж байна лээ. Засгийн газрын гишүүд ч гэсэн төлөвлөгөөний хэлэлцүүлэгт суухгүй, парламентын гишүүдийн асуултад хариулахгүй байна лээ л дээ. Үүнийг Хөгжлийн төлөвлөгөө гэж хэлэхэд хэцүү, голчлон Улсын төсөвт тавигдсан ажлуудаа буцааж тавиад оруулж ирж байгаа зүйл харагдсан. Үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэр нь улсын төсвөөс гаргана. Зарим нь гадаадын зээл, тусламжаар хийгдэх юм билээ. Нэгэнт баталсан улсын төсвөөс нэг их ялгаатай зүйл харагдахгүй байна лээ.

-Тооцоолсон төсвийн орлогоо бүрдүүлэхэд ээдрээтэй энэ үед бид эдийн засгийн бодлогоо яаж чиглүүлж, ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?

-Монгол Улсыг жижгэрүүлж жишвэл нэг айл л гэсэн үг. Айлууд манайх энэ жил тэдэн төгрөгийн орлого олно. Аав, ээжийн цалин тэд, ах эгчийн цалин тэд болно. Ноос, ноолуураа ч гэдэг юмуу, үүнийгээ зараад эдэн төгрөгийн орлого олно гэсэн ерөнхий тооцоо гаргадаг. Түүндээ үндэслэж зарлагаа тооцоолдог. Машинд тэдийг, хүүхдийнхээ сургалтын төлбөрт тэдийг гэдэгтэй ижил шүү дээ, улсын төсөв. Энэ жил бид олох орлогоо их өөдрөгөөр төсөөлсөн. Манай улсын орлого олдог гол салбар нь уул уурхай. Тэр дундаа нүүрс, алт, зэсийн экспортоос орлого олдог. Гэтэл хилийн асуудал, цар тахал, улс төр, Орос-Украины дайнтай ч холбоотой хүндрэлүүд гарч ирэхээр орлого тасалдаж эхэлж байна. Орлого тасалдаад ирэхээр зарлагаа яаж зарах вэ дээ. Хоёрдугаарт, Монгол Улсад их мөнгө олж байсан, эдийн засаг хурдацтай өсч байсан үе бий. Энэ үедээ бид олсон орлогоо байшин барилга болгоод үрээд байх биш харин иргэд, компаниудын ашиг орлого олдог салбарыг тэлсэн бол илүү үр дүн гарах байсан гэж бодож байна. Аливаа асуудалд шинж тэмдэг хөөсөн байдлаар хандаж байна. Жишээлж хэлбэл, толгой өвдлөө гэхэд намдаачихаад юунаас болж толгой өвдөөд байгаа үндсэн шалтгаанаа олохгүй байгаатай ижил байна. Асуудлыг цогцоор ерөөсөө харахгүй байна. Толгойн өвчнөө намдааж байгаа юм шиг нэг асуудлыг нь салгаж аваад байна. Энэ нь эргээд дараа дараагийн үндсэн асуудалтайгаа зөрчилдөж гарах үр дүн их муу байна. Төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрүүдийн олон цаас байна. Харин цаасан дээр байгаа том хөгжил, өсөлтүүд биеллээ олж иргэд, аж ахуйн нэгжүүдэд өсөлт болж очихгүй байна. Иргэдийн амьдрал огт сайжрахгүй байна. Статистикийнхан инфляцийг 14, 18 гээд байна. Энэ бол худлаа тоо гэж би харж байгаа. Инфляци хэдийнээ 20 давчихсан. Инфляцийг бий болгож байгаа бүтээгдэхүүний дараалал дээр гэхэд мах, гурил, бензин барилгын материал өссөн. Сая үнэ тогтворжуулах хууль баталж энэ салбар руу 200 гаруй тэрбум төгрөг хийж байх шиг байна. Ингэж барих нь зөв бодлого. Шуудхан хэлэхэд, бензиний үнээс бүх бүтээгдэхүүний үнэ шууд шалтгаалдаг ийм улсын хувьд бензиний үнийг хямд байлгах бодлого барихгүй бол бид улам л хүнд байдалд орно.

Орлого олдог тал руугаа, иргэдийнхээ амьдралд наалдах бодлогыг төсвийн бодлогоор дэмжиж өгөхгүй байна. Хоёрдугаарт, хэт үрэлгэн, оновчтой бус, асуудлыг цогцоор хараагүй төсөл оруулж ирээд байгаа учраас ийм үр дүн гарч байна гэж харж байна.

-МАН хоёр дараалж хэт олонх боллоо. Гаргаж байгаа шийдвэр нь олонхдоо хэт бардаж байгаа юм шиг харагдаж байна гэж дүгнэх хэсэг бий. Үүнд та ямар дүгнэлттэй байдаг вэ?

-АН-ын гишүүд сөрөг хүчин. Гэхдээ бид дэндүү цөөхөн байна. Цөөдөж байна. Бидний дуу хоолой хүрэхгүй байна. Үүнээс гадна өрсөлдөгч намынхнаа муутгах, хүч чадлыг нь сулруулах гэсэн улс төрийн шийдвэрүүдийг гаргаад байгаа болохоор бидний хувьд мэдээж хүнд байна. Гэхдээ үүнд бидний буруу ч олон бий. Дотоод асуудал байна. Мөн иргэд сонгогчдод яг юу хийх гээд байгаа, ямар бодлого хэрэгжүүлэх гээд байгаагаа тайлбарлан таниулж чадахгүй хоёр удаа дараалан 60 гаруй суудал алдаж Ардын нам олонх болчихлоо. Олонх болсон энэ үедээ Ардын намынхан иргэдэд амласан амлалтуудаа хэрэгжүүлж, улс орныг өөд нь татсан уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ. Татвар нэмэхгүй гэсэн нэмж байна. Ядуурлын хувь өсч байна. Эдийн засаг уналаа, гадаад өр хумигдсангүй. Болж байгаа зүйл цөөхөн байна. Болохгүй байгаа юм маш их байна. Үүнд ард түмэн дүгнэлтээ хийж байгаа байх гэж бодож байна. Олонх болгосон иргэдийнхээ иргэдийнхээ өгсөн саналыг чулуу болгож, сайн бодлого болгоод ажил хийвэл хийчих их хугацаа өнгөрлөө. Зургаан жил хэт олонхоороо төрийн эрхийг барьж байна. Гэхдээ болж байгаа зүйл харагдахгүй байна.

-АН-д үүссэн асуудлаас хойш та манай сонинд ярилцлага өгөөгүй удсан. Тиймээс таныг сэтгэлээ нээж ярих болов уу гэсэн хүлээлттэй байна. АН-ын хуваагдал талцал тэмцлийг танаас эхтэй мэтээр явж ирсэн. Учир нь С.Эрдэнэ даргаас авсан тамгыг та О.Цогтгэрэл даргын гэгдэж байсан талд өгснөөс үүдэлтэй хэмээн буруутгадаг. Үүнд та тайлбар хэлэхгүй юү?

-Энэ асуудлыг товчхон ярья. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад албан тушаалаа өгч АН-ын дэд даргаар ажилласан. Ардчилсан нам С.Эрдэнэ дарга, зургаан дэд дарга, нэг ЕНБ-ийн даргатай ажиллаж байсан. Ингээд УИХ-ын сонгуульд орсон. Бид навс ялагдсан. Дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын дүрмээр намын удирдлага УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол автоматаар огцордог зохицуулалттай. Энэ зохицуулалтынхаа хүрээнд АН-ын удирдлагын найман хүн наймуулаа албан ёсоор огцорсон. Намын дараагийн дарга сонгогдох хүртэл намыг нэг хүн хариуцаад үйл ажиллагааг нь явуулж байх ёстой учраас манай намын дүрмээр зургаан дэд даргын хэн нэг нь намын даргын эрх үүргийг гүйцэтгэж дараагийн даргад шилжүүлж өгөх дүрэмтэй. Энэ дүрмийн хүрээнд С.Эрдэнэ дарга хариуцлагаа хүлээж надад “Чи дараагийн дарга сонгогдтол АН-ын дүрмийн дагуу дэд даргынхаа хүрээнд намын даргын эрх үүргийг эдэлж, намаа авч яв” гэдэг зүйлийг хэлж намын тамгыг гэрчилгээний дагуу надад шилжүүлж өгсөн. Үүний дагуу би намынхаа үйл ажиллагааг хариуцаж явсан. Энэ хооронд орон нутгийн сонгууль болсон. Орон нутгийн сонгуульд бид нэлээн эрчимтэй ажиллаж оролцсон. Дараа дараагийн хурлаа хийх цаг болох үед ковид гарч ирсэн. Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр бид намын их хурлыг товлосон байсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорионд орсон. Дараа нь арванхоёрдугаар сарын 18, 19-ны хавьцаа намын их хурлыг цахимаар зохион байгуулах нөхцөл үүссэн. Энэ үеэс эхлээд С.Эрдэнэ дарга тамганы талаарх маргааныг өрнүүлж эхэлсэн.

Би шууд хэлье. Улс төрийн хүчнүүд хоорондоо тэмцэлдэж байгаа, дээрээс нь манай С.Эрдэнэ дарга Монгол ардын намынхантай үгсэж намаа хүчгүй сул болгох ажлыг тэр үеэс эхэлж хийсэн гэж бодож байгаа. Миний хувьд яг дүрмийн дагуу, хэвлэл мэдээллийнхний өмнө хадган дээр тамгаа тавиулж аваад, тэр тамгаа дарж үйл ажиллагаа явуулж байсан. Ямар нэгэн дүрэм болон хууль зөрчсөн асуудал байхгүй. Тамганы маргаан эхлэхэд надад байсан тамганы дугаарыг хүчингүй болгох шийдвэрийг нэг улсын байцаагч гаргасан. С.Эрдэнэд шинэ тамга өгөх шийдвэрийг нэг байцаагч гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хоёрхон байцаагч цаанаасаа авсан даалгавраар АН-ын тамганы асуудлыг гаргаж ирснээс болж одоогийн асуудал үүссэн. Улсын бүртгэлийнхэн Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож С.Эрдэнэд шинэ тамга хийж өгсөн асуудлыг бид шүүхэд өгсөн. Шүүх процесс явж байгаа. Дүрмийн дагуу надад байгаа тамгыг яахаараа хүчингүй болгодог юм бэ. Намын дүрмээрээ огцорчихсон хүнд яахаараа шинэ тамганы дугаар олгодог юм бэ. Энэ асуудлаас л бүх зүйл эхэлсэн гэдгийг хэлье. Хоёрдугаарт, АН-ын талцал хуваагдал гээд байгаа зүйл үнэн хэрэгтээ хуваагдал байхгүй. 100 хүнээс нэг нь салаад явахыг хагарал хуваагдал гэж ярихгүй. Нэг хүн салаад явжээ л гэж ярина. Үлдсэн 99 хүн нь бүгдээрээ нэг цулаараа Ардчилсан нам гэдэг өрх тоононд ороод амьдарч байгаа. Үүний нэг баталгаа нь 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 180-аад хорооны АН-ын сонгуультай АН-ын дарга нар бүгд нэг талдаа тамга тэмдэгтэйгээ ажлаа хийгээд явж байгаа. Яагаад намайг ч юмуу буруутгаад байгаа, намыг хагарсан мэтээр, дотроо эв нэгдэлгүй мэтээр харуулаад байгааг гайхаж байна.

АН-д 2000 онд олгогдсон тамга өнөөг хүртэл явж байгаа. Намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд би өгсөн. О.Цогтгэрэлийг бүртгэхгүй байж байгаад Дээд шүүхийн 38 дугаар тогтоол гэдэг зүйл гарч энэ асуудлаа шийдээд ир гэсэн. Дахиад сонгууль зарласан чинь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга, Ж.Батсуурь хоёр өрсөлдөөд Х.Баттулга нь сонгогдсон О.Цогтгэрэл тэр тамгыг Х.Баттулга даргад өгчихсөн байгаа. Энэ тамга хаягдаагүй, үрэгдээгүй. Байгаагаараа л байж байгаа. Хууль бусаар улсын бүртгэлийн байцаагч ашиглаж хийгдсэн С.Эрдэнийн тамгыг албан ёсны гэсэн зүйл яваад байна.

-Тухайн үед та тамгаа аваад дүрэмдээ өөрчлөлт оруулсан.Яагаад өөрчлөлт оруулсан юм бэ?

-Бид хоёр удаа дараалан УИХ-ын сонгуульд ялагдчихсан. Энэ алдаагаа засахын тулд дүрэмд асуудал байна гэж үзээд дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Харамсалтай нь тэр дүрмийн өөрчлөлтийг ямар нэгэн байдлаар Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Одоо бол дүрэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж ойлгож болно. Хамгийн сүүлд С.Эрдэнэ нарын ямар ч хүмүүсээр батлагдсан нь тодорхойгүй дүрмийн хэдэн зүйл заалтын өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авна лээ. Тэрийг би их гайхаж байгаа. Учир нь Ардчилсан намын 2017 онд бүртгэсэн дүрэм нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ч юмуу сейфэнд байж л байгаа ш дээ. Тэрэн дотор С.Эрдэнэ гэдэг хүн дарга биш юм байна гэдэг нь тодорхой байсаар байтал тэр хүн нь зохион байгуулж дүрмийн өөрчлөлт оруулаад ирэхээр нь бүртгэж байгааг гайхаж байгаа. Тиймээс энэ дээр эрх баригчдын улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа буюу сөрөг хүчнээ хүчгүйдүүлэх, доройтуулах процесс яваад байна уу гэж хардаж байгаа.

-Намынхаа даргыг сонгочихоод дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудлыг та хөндөж болоогүй юм уу. Даргын асуудал тодорхойгүй байхад яагаад дүрэмдээ өөрчлөлт оруулахаар шүүхэд хандсан юм бэ?

-Манай намын дүрмээр бүх гишүүдээсээ намын даргаа сонгож байсан. Бүх гишүүдээсээ сонгогдож байгаа энэ дүрэм нь гишүүдийг хооронд нь хагаралдуулдаг юм байна, намыг хүчгүйдүүлдэг, сул болгодог, эв нэгдэл, санхүү эдийн засгийн хувь ч буруу юм байна гээд дараагийн даргыг сонгохынхоо өмнө дүрмийнхээ энэ зүйл заалтыг өөрчилье. Тэр дүрмээрээ шинэ даргыг сонгоё гэсэн концепц манай намын 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн Ардчилсан намынхны зүгээс санал гарсан.

Энэ дүрмээр сонгогдсон дарга нар намаа удирдаж ороод ялагдуулчихсан. Уг нь дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд намын их хурлаа хийгээд баталсан. Баталсан дүрмийг ямар шалтгаантайг нь мэдэхгүй Улсын дээд шүүх бүртгэж өгөөгүй өнөөдрийг хүртэл явж байна. Эхлээд ямар дүрмээр намаа улам хүчтэй болгох вэ, 2024 оны сонгуульд яаж орох вэ гэдэг дүрмийн өөрчлөлтийг хийж дараа нь даргаа сонгох процессыг явуулъя. Дарааллын хувьд энэ нь зөв гэж шийдсэн учраас дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн.

-АН-д өнөөдөр үүсчихсэн байгаа асуудал лидерүүдийнхээ нүүрийг шороотой хутгалаа. Мөн таны ч нэр хүндэд их сөргөөр нөлөөллөө шүү дээ. тантай холбогддог тамга тэмдгийн асуудалд харамсдаг уу?

-Би аливаа зүйлд хүлээцтэй ханддаг. Буруу зөв байсан эсэхийг гишүүд маань, төрийн сонгуулийн хувьд сонгогчид тавьдаг. Энэ зүйлд би жаахан харамсаж байгаа. Учир нь нам маань цөөнхийнхөө үүргийг гүйцэтгэж эрх баригчдыг шахаж шүүмжлээд ард түмнийхээ дуу хоолой болох ажлаас цаг хугацаа хумслагдаж хороогдож байгаад харамсаж байгаа. Итгэл эцэст нь үхнэ гэж үг байдаг. Бид ард түмний дуу хоолой болох, тэдний үг, саналыг төрийн шийдвэр болгуулж ард түмнийхээ амьдралыг сайжруулах зорилго зорилтоосоо хэзээ ч ухрахгүй. Бид Монгол Улсад цоо шинэ өөрчлөлтийг авч ирсэн. Нийгэм сольж байсан өөрчлөлтийг авч ирж байсан. Мөн ард түмэн өөрөө ардчилал, ардчиллынхандаа хайртай байдаг энэ үзэл тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй. Миний тухайд зөв шийдвэр гаргах, зөв зүйлийн төлөө цаашдаа ажиллана гэж бодож байгаа. Улс орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө том шийдвэр дээр эрх баригчид бидэнтэй нэгдэж зарим зүйл дээр цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж ажиллаасай гэж бодож байгаа. Ач холбогдол эрэмбийн дарааллаар улс орны эрх ашиг нэгт байх ёстой. Дараагаар нь үзэл баримтлалаар нэгддэг газар буюу намынх нь асуудал орох ёстой. Хувь хүний асуудал хамгийн сүүлд нь орох ёстой гэж би боддог. Эдийн засгийн, өвчлөлийн, дэлхийн энэ хүнд цаг үед эрх баригчид эх оронч байж улс орныхоо төлөөх шийдвэрт нэгдээсэй гэж боддог. Өрсөлдөгч намаа намнах гэсэн, жижиг ашиг хонжоо хайх гэсэн зүйлүүдээс болж иргэд сонгогчдыг тодорхой хэмжээнд хуурах ч гэдэг юмуу иймэрхүү зүйлүүд нэлээн харагддаг юм байна. Үүнийг хойш нь тавиад эх оронч шийдвэр гаргахгүй

болж талбай дээр өлсгөлөн зарлаж байсан Д.Ганбат гишүүн яагаад нөгөө талд гарчихав?

-Би бүхний дээр хууль байх ёстой гэж боддог. Дарга бүхний дээр битгий байгаасай гэж боддог. Ийм итгэл үнэмшилтэй. Монгол Улсад хууль дээдлэх зарчим нэгт байх ёстой. Төрийн байгууллагууд нь улс төрийн намын хавсарга халаасны байгууллага болчихоод байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд улс төрийн намын хавсарга байгууллага болж хуулийг уландаа гишгээд байгаа учраас бид өлсгөлөн зарласан. Аргаа ядаж байна ш дээ. Тэр акц маань тодорхой үр дүнд хүрээгүй. Тэр үед маш олон иргэд, гишүүд ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Цай цүү хүртэл барьж ирээд бидэнд урам өгч байсан. Бидний сонгосон ардчилсан нийгмийн зарчим бол олонхоороо асуудлыг шийддэг. Нэг хүн биш. Дарга биш. Олонх нь аль талдаа байна тэр нь шийдвэрээ гаргаад явах ёстой. Гэхдээ мэдээж цөөнхөө хаяхгүй, хүндэтгэнэ. Цөөнхийн үгийг сонсоод энэ асуудал дээр цөөнх болсон ч ингэж ажиллаарай гээд олонхоороо асуудлыг шийддэг зарчим манай бүлэгт гажуудчихаад байгаа юм. Бид бүлгийн даргаа сайн ажиллана, туршлагатай гэж сонгосон. Тодорхой хугацааны дараа бидний итгэлийг авч ажиллаж чадахгүй юм байна гээд, хуралдаж бүлгийн даргаа өөрчилсөн. Өөрчилсөн шийдвэр байгаа ч хэрэгждэггүй. Нэг л хүн ганцаараа танхимдаа орж суучихаад ганцаараа хуралдчихаад АН-ын бүлгийн шийдвэр гээд УИХ-д завсарлага ч авч байдаг. Бүлгийн дүгнэлт ч уншиж байдаг. Өөр бусад газар, асуудал дээр явж байдаг. Олонхоороо шийдэхгүй байгаа учраас бид үүнд нь дургүйцэж олонхынхоо шийдвэрийг дага гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл УИХ-д үүнийг авч үзэх хуулийн гаргалгаа алга, хуульд яг энэ асуудлыг зохицуулаагүй байна гэсэн. Эцсийн эцэст мухардаад тулж ирсэн учраас өнөөдөр бид УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Есөн гишүүн гарын үсэг зурсан. Энэ хууль хэлэлцэгдээд явбал ардчиллын буюу олонхынх нь дэмжиж байгаа хүн дарга болоод явах ёстой. Цөөнх нь хүндэтгэлтэй хандах ёстой. Мэдээж эвлэрүүлье, асуудлыг эв зүйгээр шийдье гэсэн уулзалт ярилцлага маш олон удаа хийсэн. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Эцэстээ хуулийн төсөл өргөн барьж байна.

-Өнөөдөр АН-ын дарга болоод намыг эвлэрүүлэн нэгтгэж, дараагийн сонгуульд ороход манлайлчих лидерийг та хэнийг гэж харж байна. Тийм манлайлагч АН-д байна уу?

-Энэ дашрамд нэг зүйлийг хэлье. Нам гэж яриад байгаа энэ институци бол төрийн бус байгууллага шүү дээ. Үзэл санаагаараа нэгдсэн хүмүүс нийлж энэ намд оръё, нам гэж буй энэ төрийн бус байгууллагын бодлого нь зөв юм байна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс намын батлахыг аваад гишүүн болдог. Тэр хүмүүс өөрсдөө олонхоороо даргаа сонгож байгаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ гэдэг хүнийг болно гээд сонгосон. Харамсалтай нь амжилт олж чадаагүй. Дараагаар нь О.Цогтгэрэл гишүүн сонгогдсон. Харамсалтай нь Улсын дээд шүүх янз бүрийн шалтаг тоочоод улс төрийн шалтгаан оруулаад бүртгэсэнгүй. Үүний дараа Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоол гэдэг тогтоолыг өгүүлбэр, үг, цэг, таслал орхилгүй бүгдийг нь ягштал биелүүлж сонгуулиа зарлаж явуулсан. Улсын бүртгэлийн сейфэнд байгаа дүрмийн дагуу сонгуулиа явуулаад Халтмаагийн Баттулга гээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг гишүүдийн маш өндөр хувийн дэмжлэгтэйгээр намын даргаар сонгосон. Улсын дээд шүүх энэ асуудал дээр шүүн таслах биш, бүртгэх хуулиар олгогдсон эрхээ эдлэх зүйлийг аваачиж өгсөн. Тавдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан товлогдсон байна. Энэ өдөр бүртгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бид ямар нэг зүйлийг зохиогоод юмуу, худал хуурмаг зүйл хийгээгүй. Бүх зүйлийг баримт нотолгоотой өгсөн. Тиймээс Ардчилсан намыг удирдаад дараагийн сонгуульд ялалт байгуулж чадах хүн нь Халтмаагийн Баттулга юм гэдгийг би болон нийт гишүүд маш өндөр хувьтайгаар дэмжиж сонголоо. Тиймээс бид бүхэн шинээр сонгогдсон намын даргадаа итгэж байгаа.

-Таныг С.Эрдэнэ даргын далбаанд явж байснаа эрх мэдэлгүй болчихоор нь урваж Х.Баттулгын талд орлоо гэдэг шүүмжлэл байдаг. С.Эрдэнэ дарга та хоёрын дунд ямар нэгэн асуудал үүссэн юм уу. Үзэл санаа, үнэт зүйл нь нэг цэгт огтлолцож хөтлөлцөөд явж байсан С.Эрдэнэ даргаас хөндийрч яагаад Х.Баттулга даргын талд орсон юм бэ?

-Манай Төв аймгийнханд түгээмэл байдаг аливаад хүлээцтэй, улс суурьтай ханддаг хүмүүжэлээр би хүмүүжсэн. Ийм хүмүүжлийг миний ээж аав, эмээ өвөө олгож өгсөн. Эргээд уулзах хүний өмнө хоёр алгаараа хаачих хэмжээний нүүрний арьсыг улалзуулахгүй бүтэн авч явж байгаарай гэсэн сургаалаар хүмүүжсэн. Төрийн ч бай, хувийн ч бай бүх үйл ажиллагаандаа энэ зарчим хүмүүжлээ дагаж явдаг. С.Эрдэнэ даргатай муудах хувийн ямар ч шалтгаан байхгүй. Х.Баттулга даргыг дагах хувийн ямар ч шалтгаан байхгүй. Би Ардчилсан намын гишүүдийн баталсан дүрмийн хүрээнд, мөн зөв гэж үзсэн зарчмаа барьж өнөөдрийг хүртэл явж байна. Би Ардчилсан намын олон ч лидер, олон ч даргатай хамтарч ажилласан. Би тэр болгон дээр зарчим барьж ажилладаг. Олонхынх дэмжиж, зөв гэж байгаа зарчимтай миний дарга ч бай, юу ч байсан бай зөрөлдвөл би олонхынхоо талд ороод явна. Ийм л зарчмаар ажилладаг. Маш их дайралт, янз бүрийн зүйлийг үзлээ.

-Гүтгэлэг, дайралтад та хааяа эмзэглэдэг үү?

-Огт эмзэглэдэггүй. Миний сонгосон улстөрчийн зам өөрөө ийм зүйл дундуур явах ёстой. Тиймээс маш тайвнаар шингээцтэй ханддаг. Энэ бол байх ч ёстой зүйл. Харин нутаг усныхан, ээж аав, ах дүү нарт хүнд тусдаг юм шиг байна лээ. Би тэдэнд "Ямар худлаа яриад хулгай хийчихсэн биш, хууль зөрчсөн биш. Санаа зовох зүйлгүй ээ” гэж хэлдэг.


Сэтгэгдэл

Зочин [124.158.65.142] 2022-05-21 01:38:14

танай АН шууд л иддэг шаадаг булаалддаг байлаа. АСЕМ чингэс самуурай бонд батүүлийн шаасан гэр хорооллын дахин төлөвлөлт гээд л шааж өгсөн шүү

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:31:10

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:31:09

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:31:09

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:31:09

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:29:51

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:29:51

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:29:49

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:29:49

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:29:49

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:29:45

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:29:45

Зочин [103.57.94.35] 2022-05-20 08:47:08

"Хэлнэ гэдэг хийхийн тал" хэн хэллээ.

Зочин [103.212.117.153] 2022-05-20 06:39:13

Энэ мэт новшнууд доромжлоод байгаа юмуу эсвэл энэ олон жил согтуу байсан юмуу

зочин [202.9.46.103] 2022-05-20 05:07:36

Хулгай луйвар хэрүүл тэмцэл талцал чинь даамжирч хөрш оронтойгоо муудалцаж дайсагнах хэмжээнд хүрлээ ард иргэд бид та нараас болж хөрш улстайгаа харьцаа муудмааргүй монгол ёс заншил уламжлалаараа дайн дажингүй дов жалгандаа энх тайван амьдармаар бн шүү

иргэн [192.82.75.187] 2022-05-20 04:44:31

Наад хэд чинь цаасан дээр л ажилана.!!!!!!!Нийгэмд ард түмэнд хүрч үйлчилж чадөхгүй байна.!!!!!!үнэнг хэлэх ээр халам болгоод өөр пу ч сэтгэхгүй юм.!!!!!!бүгдийг зайлуулж өөрчилөх юмсан.!!!!!!!! ёстой ха ханаа хөгжил биш авилгачид архичин дээрэмчид хулгайч бна.!!!!!!!!

Зочин [203.23.49.170] 2022-05-20 04:19:11

Угаасаа лоозогнохоос өөр шидгүй хүмүүс сонгосны л хар гай ш т. Ерөнхийлөгч гэж нэг худлаа лоозон дэвшүүлж ярихаас цаашгүй нөхөр, Ерөнхий сайд нь гэж даган дуурайгч. Доошоогоо албатууд нь бүгд ижил. Тэгэхээр яаж ажил явахав дээ

ЗОЧИН [202.21.121.66] 2022-05-20 03:13:51

Цаасан дээр эвтэйхэн үг бичихэд ажил дээр өндөр үнэлгээ авах жишээтэй л бна


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.