Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.


2022 оны 05 сарын 25-ны 20 цагаас 05 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 14-19 хэм, Хангайн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29,30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.


Сэтгэгдэл

BMARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.88.134] 2022-05-26 00:24:32

BOROO.ORUULDAG.JIJIG.PUUJING.DAXIN.BELDYYLEX.SHAARDLAGTAI.BAINA.

MARDHIL.L.D.ERDENEBAT [202.126.88.134] 2022-05-26 00:22:52

BOROOORUULAC.TENGERIN.CUMIG.OLNOOR.N.OPOCIN.XOLBOONI.ULCAAC.ABAX.SHAARDLAGTAIG.BOROO.UNGERND.ANXAARUULJ.BAINA.TYYNI.NERIG.ALTAA.MONGYY.XOR.IXERIN.NEG.GEED.BAINA.

MAESHIL.L.D.ERDENEBAT. [202.126.88.134] 2022-05-26 00:19:54

DUND.GOL.TUUL.GOLIN.TYBSHIIN.BOROO.OROOGYI.BAITAL.UCNI.TYBSHINGEE.NEMEED.BAIDGIG.BOKIUL.DELCIN.ZAG.UURIN.TUCGAI.ALBA.MEDEGDEJ.BAINA.XAN.UUL.DYYREG.11.DYGEER.XOROONI.JARDIN.EMXJIN.XOTXONI.XALUUN.UCNI.UNDRAGIG.GOLRUU.ZUTGAJ.BAIGAAG.BOKIULAX.SHAARDLSGTAI.BAINA.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.