Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг

Aдмин / Хууль

Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдгийг тэмдэглэв.

Өдгөө дэлхий дахинд 10 сая гаруй хүн монгол хэлээр харилцаж байгаа тухай тооцоо, судалгаа бий. Иймд монгол хүн бүр эх хэлээ эрхэмлэн дээдэлж, нандигнан бахархаж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэн залгамжлуулах эрхэм үүрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.

Монгол хэл шинжлэл, монгол хэлний түүхээс эхлээд хэлний түвшин бүрийн тогтолцоо, үсэг бичиг, нутгийн аялгууны онцлогийг тодруулж, хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагын үүднээс нээн тайлбарласан энэхүү 15 боть бүтээлийг бичиж туурвин, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын багт Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Монгол хэлийг шинжлэн судлах ажил цаашид улам бүр нарийсан хөгжиж, хэл шинжлэлийн эрдэмтэн, судлаачид олон зуун шилдэг бүтээл туурвина гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

сонин mn

“Монгол хэл судлал” 15 боть нь хэл шинжлэлийн нийтлэг онол, орчин үеийн арга зүйн үүднээс эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог тодруулан гаргасан цогц судалгаа, монгол хэл шинжлэлийн салбарт анх удаа гарч буй бүрэн хэл зүйн бүтээл юм. Номын нээлтэд хэл, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл

Нэргүй [202.179.21.241] 2022-05-30 00:41:09

Хэл чухалуу гэвэл чухал.Гэхдээ хөгжилд хувь нэмэр оруулагч бүтээгчид биш баялагийн бүтээсэн татвар төлөгчдийн мөнгийг л ашиглагчид.Магад зарим талаараа улс орныг сүйрүүлэгчид.Яагаад вэ гэвэл шавьж гэдэг үгийг шавж гэж бөөгнөрүүлэх утга руу оруулснаар энэ үг орсон сурах бичгийг солих шаардлагатай.Энд нөгөө мөнгө угаах ашиг хонжооны бизнес энэ хэрээр төсвийн мөнгө эцэг эхчүүдийн карма хоосорно.Энэ бол зүгээр л энгийн 1 жишээ ийм маягаар үг үсэг сольж бизнес хийгчдийг хэл шинжлэлийн эрдэмтэд гээд нэрлэж байгаа болно.Үнэхээр улс орны хөгжилд инженерүүд, хавсарга шинжлэх ухааныг хөгжүүлэгчид технократууд л хамгийн үнэ цэнэтэй.Хэл аяндаа ард түмэн хөгжүүлдэг хүн төрөлхтөний зүгээр дагуул энгийн ухагдахуун.Шинэ сэргэлтийн бодлогыг хэлний нөгөө нөхөд ахалж боловсруулсан гэж байгаа уур ч хүрмээр инээд ч хүрмээр зүгээр л гайхалтай.

Зочин [192.82.81.38] 2022-05-28 01:56:53

ОДОО БОЛНО ОО. ЭНЭ ОЛОН ТЭРБУМ ДОЛЛОРЫН ӨР ЯДУУРАЛЫН ГОЛ БУРУУТАН ХҮН ЭНЭ ЁСОЛДОГ ХҮН МӨНӨӨСӨӨ МӨН БОЛОЙ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.