Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 730 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т өнгөрсөн хугацаанд 730 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.

Харин УНТЭ-т өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 06-р сарын 27-оос 07-р сары 01-ний өдрүүдэд нийт 63 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан байна.

Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийн хувьд 25 орчим хувь нь 18-30 нас, 17 орчим хувь нь 31-45 нас, 22 орчим хувь нь 46-60 нас, 35 орчим хувь нь 61-ээс дээш насны хүмүүс байна.

Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан 18-30 насыханы дунд шээс ялгаруулах тогтолцооны эмгэг, вируст элэгний үрэвсэл зонхилон шинээр илэрч байга бол 31-45, 46-60 насынханы дунд ходоодны үрэвсэл буюу гастрит, элэгний үрэвсэл, бамбай булчирхай дотор ургацаг(зангилаа) зэрэг эмгэгүүд дийлэнх хувийг эзлэж байна.

Харин нийт үзлэгт хамрагдсан иргэдийн дунд бамбай булчирхай дотор ургацаг, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, элэг, цөс, нойр булчирхай архаг үрэвсэл, шээс ялгаруулах замын эмгэгүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Лабораторийн хувьд тэмбүү, биохими, ДОХ, цус зэрэг заасан багц шинжилгээг өгнө. Шинжилгээнд орохын өмнөх өдөр иргэд 8 цагаас хойш хоол идэхгүй. Өглөө ирэхдээ мөн адил хоол идэлгүй ирэх шаардлагатай. Хэрэв даралтны эм, зүрхний эм уудаг бол эмнүүдээ уугаад ирнэ. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг нь ирсэн байх тохиолдолд үзлэгт орох боломжгүй гэж УНТЭ-ийн Эрүүл мэндийн дэмжих төвөөс ЗӨВЛӨЖ байна.

Ташрамд дурдахад, УНТЭ Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.246] 2022-07-04 13:21:13

Би одоо ганцхан ходоодоо дурандуулчихбал миний шинжилгээ бүрэн болж дууссан хүний тоонд орно. Над шиг ходоодны дурангаа хүлээсэн хүн маш их байгаа. Эхо рентген зүрх цусны шинжилгээгээнүүд өдөртөө багтааж хийлгүүлчихэж бгаа. Ходоодны дуран л цаггүй ядаж өдөр цагаа өгч болдог бол сайн бна. Наадамаас хойш ир гэдэг үгтэй л буцсан даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.