С.Энхболд: Омикроны БА4 ба БА5 хувилбараар үүсгэгдсэн тав дахь давлагаа эхэлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед Ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Учир нь Омикроны БА4 ба БА5 хувилбарууд анхлан гуравдугаар сард ӨАБНУ-д анхлан бүртгэгдсэн. Улмаар дөрөвдүгээр сард томоохон давлагаа үүсгэж, нэг сар орчим үргэлжилсэн. Их Британи, АНУ ба Европын орнуудад энэ хувилбарын тархалтын давлагаа үргэлжлэн одоо ч намжаагүй байна. ДЭМБ-ын 2022 оны долдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр Дэлхий дахинд сүүлийн таван долоо хоног дараалан тохиолдлын тоо өсөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт өмнөх долоон хоногоосоо 6 хувиар өсчээ. Харин нас баралтын хувьд огцом өсөлт гараагүй. Бүсчлэн үзвэл манай улсын багтдаг Ази-Номхон далайн бүсэд хамгийн их өсөлт гарч 28 хувиар өссөн бол Европд 4 хувиар, Америк тивд 1 хувиар буурчээ.Улсаар нь үзвэл Япон ба БНСУ дахь тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоосоо 2-3 дахин нэмэгдээд байна. БНХАУ-ын хувьд ч тохиолдлын тоо нэмэгдэж, Шанхай ба Бээжин хотуудад масс тестингээ дахин сэргээж эхэлсэн. Олон улсын генийн дараалал тогтоох шинжилгээг бүртгэдэг сайтад сүүлийн долоо хоногт 160,000 орчим ген дараалал тогтоох шинжилгээ бүртгэгдсэнээс 84 хувь нь Омикрон ба үүнээс 14 хувь нь БА4 байсан бол 50 хувь нь БА5 хувилбар байна

Эрдэмтэд Омикроны энэхүү хувилбар нь удаан хугацаанд архагаар Ковидоор өвдсөн дархлаа султай хүний биед үүссэн гэж үзэж байгаа. Харин манай улсад энэ давлагаа одоо эхэлж байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генийн дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.

-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог ба хэнд илүү эрсдэлтэй вэ?

-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугтах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал, энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовуурь илэрч мөн ядрах, булчин шөрөмсөөр ба үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна. Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа. Үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсэж байна. Мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Ер нь л шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна. Вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж, амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг Zoe Health байгууллага мэдээлсэн.

-Омикроны энэхүү хувилбарын давлагаа хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?

-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давлагаа үүсгэх вэ гэдэгт тухайн улс орны вакцины хамрагдалт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давлагаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал, хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын 5 хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь халдвар авч өвдөж байна. Манай улсын хувьд вакцины 1-2 тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч буйг байнга анхааруулж байгаа. Тиймээс вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давлагаа манайд хүчтэй давлагаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.

-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?

-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд Ковакс хөтөлбөрөөр дамжуулан Пфайзер 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж, 1 сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. Ковакс хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гуравдахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрх зохицуулалтуудыг хийж байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба Ковид тохиолдлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсэж байна.

-Хүүхдийн вакциныг хийхэд ямар нэгэн эрсдэл байна уу?

-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүл гэхэд 8 сая гаран тунг тарьсан үүнээс 5 сая нь нэгдүгээр тун 3 сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний хяналтын төвөөс 2021 оны сүүлээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, бид вакцины судалгаанаас гадна олонд хэрэглэсний дараах судалгааг үндэслэн хийж байна.

-Цаашдаа Коронавирусын идэвхжил хэр үргэлжлэх бол. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?

-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр бусад зарим Коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү Коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын Коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх вэ, хөнгөн байх уу, хүнд байх уу, мөн Лонг Ковид буюу Ужиг Ковид байх уу гэдэг дээр нэлээд маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол дэлхий даяар цаашид Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.

ӨДРИЙН СОНИН: СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

image


Сэтгэгдэл

зочин [202.126.89.155] 2022-07-27 13:39:33

үхсэн хатсаны чинь давалгаа үхсэн хатсаны чинь омикрон ххол очиж хуц хонхорт очиж шээ хүмүүсийн өвчнөөр далидуулж мөнгө угаахдаа ичээч ямарч ханийдыг ард түмэн өөрсдөө эдгээгээд явж чадна эмнэлэгт ямар эмчилж өгдөгүү хэзээ ч эмчилдэггүй эм тариан дээр нь мөнгө хийхээ л боддог биздээ арчаагүй маскаа зүүхгүй тэнээд байгаа нь хохино л биз арчаатай нэг нь дархлаагаа дэмжээп л ариун цэврээ саиад байхад болно зүгээр

Зочин [43.242.242.59] 2022-07-26 18:19:19

одоо ард түмнээрээ тоглож ханаагүй юу. дахиад л хөл хорионд оруулж мөнгө идэх арга уу

mongol hun [185.212.171.242] 2022-07-26 09:34:34

ene SAID guai odoo yundaa baysaad baigaa yum boloo saihan shine medee helj baigaa bish iim uhamsar bolovsroloor doroi bnadaa uanadaa MONGOL oron HUN ARD ERUUL MEND

ba [202.55.191.205] 2022-07-26 09:13:08

uhsendee baysaad bgaa lalar ve

Лорд [66.181.179.223] 2022-07-26 04:09:05

Наадмын дараа шаагаад байгаарай! Яг наадам дуусангуут короногийн дараагийн давалгаа эхэлсэн үү? Наадмыг нь өнгөрөөчихөөд давалгаалнаа гэж короно вирус ярьсан уу тэ? Вакцин шахаж хэдэн төгрөг олмоор санагдсан уу? Эвий эвий.

Зочин [66.181.187.76] 2022-07-25 21:26:01

Санасан хэрэг нь бүтэж дээ ЭНХБОЛД ИХ БАЯРТАЙ ИНЭЭД АЛДААД ,ЯМАР БАЛИАР ХҮН БЭ

Зочин [202.126.88.129] 2022-07-25 15:50:18

harvaas stupid mayagggin haragdaj baina daa poor thing !

zochin [66.181.161.74] 2022-07-25 15:19:29

nono

zochin [66.181.161.6] 2022-07-25 14:30:28

yun uliraliin chanartai gej humusig huraad bga yum ve,ene darga nar orsdo tusaj bj hudla yarihgui yum bnda,virus ehleher mask zuuged,virusiin degdelt baga bolohor zuuhgui baih asudal bish.unende odo hurtel virusee oilgogui bnda,gadni medee damjulahni humusig horlojl bga neg,virustei zeregtsen amidrna grj bhguishu zz

ТООГОО ЗӨВ, ИЛ ТОД МЭДЭЭЛ САЙДАА [192.82.81.89] 2022-07-25 13:44:00

ЗӨВ МЭДЭЭЛЭЛ БОЛ ХАМГИЙН САЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛХАМ. ДАРЖ МЭДЭЭЛЭХ НЬ ХҮМҮҮСТ ХИЙ НАЙДЛАГА ТӨРҮҮЛЖ, ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЛИЙГ УЛАМ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ. ХҮМҮҮС ҮНЭН БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭХ ЭРХТЭЙ

Зочин [192.82.90.198] 2022-07-25 12:49:43

Энэ нөхөр чинь учиргүй баяртай байна уу даа

dga [103.212.116.223] 2022-07-25 12:45:28

ЭНЭ САЙД ГУАЙ УРАН САЙХАНЫ ШҮЛЭГ УНШИЖ БАЙГАА АЯТАЙ ИНЭЭЖ БАЯСААД ӨВЧНӨӨР ДООГ ТОХУУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ТЭНЭГ БАЙХАА.

Зочин [66.181.161.95] 2022-07-26 16:33:53

Zuger zail


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.