Дэлхийн уран гулгалтын аварга Алина Загитова Монголын уран гулгалтын спортыг ДЭМЖИН АЖИЛЛАНА

Aдмин / Спорт

Олимпын аварга, ОУ-ын уран гулгалтын аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны долоодугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэг бөгөөд түүний их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.

Улаанбаатар хотод Олон улсын олимпын хорооны үндсэн шаардлагуудыг хангасан 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулж, Мөсөн өргөөг бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпын аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ.

Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпын аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтов хэмээн Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.66] 2022-08-01 17:12:02

яанаа ямар ой гутмаар юм бичээ вэ, яр тэмбүүндээ баригдсан монголчуудыг орос эмч мэргэжилтэнүүд эмчилж эрүүлжүүлсэн, өнөөгийн соёлжих үндэс суурийг тавьсан ачтанууд шүү, түүх гэрчилнэ.

зочин [192.82.82.205] 2022-07-31 15:37:49

Энэ ямар учиртай юм бол доо? Орос сургагч уу? 70 гаруй жил орос сургагч нарын балгаар Монголчууд яалаа, юу болж байна вэ??? мартчихсан уу??? Оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ. Оросууд Украйнчуудыг хэрхэн яаж хөнөөж, бөмбөгдөж, пуужингаар харваж, сүйтгэж, нурааж, шатааж байгааг Монголчууд харахгүй мэдэхгүй байгаа гэж үү? Олзны Украйн цэргүүдийг хүртэл пуужингаар харваад хороочихсон юм биш үү? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

зочин [192.82.88.101] 2022-08-01 20:51:25

НЭГ ОРОС ХҮНИЙ ХАЛААС УХААД БАРИГДАЖ ҮХТЛЭЭ НҮДҮҮЛСЭН НОВШ БАЙНА Л БАА ЭНЭ ЧАЦГА ОЙЛГОЖ ЯДАХ ЮМГҮЙ

Зочин [66.181.178.113] 2022-07-29 12:36:01

энэ хүүхэнтэй л шаалцмаар байна

Зочин [122.201.21.173] 2022-07-31 06:20:06

сэтгэцийн эрүүл мэнд 00000

Зочин [64.119.25.240] 2022-07-29 14:27:22

Setgetsee uzuul. Aduu malnaas yalgagdahgui yumnuud ih bh yuma

Зочин [68.146.199.167] 2022-07-29 12:03:33

Oros Mongol xezeenii negendee tus dem bolj irsen nairsag xariltsaatai ard tumen . Deeliin shine nuxriin xuuchin n deer gedeg dee. Bolj l bna. Amjilt!

Zocnin [108.63.255.243] 2022-07-29 10:53:29

Ih saihan ordong mongolcnuuddaa barij ogson Tsagaandaa bayarlalaa delhiin mundag tamircning urij mongoliin uran gulgaltiin saihan sportiig hogjuuleh talaar sanaa tawij bgaad buur cn bayarlalaa

Зочин [185.17.14.179] 2022-07-29 10:05:19

Poshla k chertu!!!!! We love the US

Зочин [192.82.80.218] 2022-07-29 10:01:10

Ed nar hezee btlaa Mongold iim hairtai bolchihsiin


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.