В.Байгал: Коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой эргэлзсэн зүйлээ 119 дугаарт холбогдож асуух боломжтой

Aдмин / Эрүүл мэнд

КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс өнөөдөр мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал "Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүдэд илэрчээ. Тодруулбал, коронавируст халдварын тохиолдол 5-11 насны хүүхдүүдэд 37-40 орчим хувьтай байна. Тиймээс ч халдвараас хамгаалах дараагийн зорилтот бүлэг нь энэ насныхан гэсэн үг.

Эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж, урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг хийж байгаа. Вакцинжуулалтын талаарх мэдээллийг бид эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч ажилчдадаа хүргэсэн.

Түүнчлэн эцэг эхчүүдэд НЭМҮТ болон ХӨСҮТ-өөр дамжуулан мэдээллийг хүргэж байна. Эргэлзээтэй ямар асуулт байна тэр болгонд хариулт өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү асуулт, хариултыг нээлттэй зохион байгуулах юм. Иргэдийн зүгээс НЭМҮТ-ийн 119 утсаар дархлаажуулалттай холбоотой мэдээллийг авах бүрэн боломжтой" гэв.

Мөн тэрбээр "2021 оны аравдугаар сард хүүхдэд вакцин хийх зөвлөмж олон улсад гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан улс орнууд хүүхдийн дархлаажуулалтын ажлыг хийж байна.

Манай улс Номхон далайн баруун бүсэд ордог. Энэ бүсэд нийт 37 улс орон байдгаас 20 нь 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулжээ. Түүнчлэн АНУ 17 сая орчим хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин тарьсан байна" хэмээн хэллээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.20.197] 2022-08-04 00:58:39

Хүүхдүүдэд вакцин хийж болохгүй. Дараа нь ямар үр дагавар, хор уршиг үүсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин үүнийхээ оронд Монголчуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, эрүүл хооллолт, эрүүл амьдралыг ойлгуулж, ЭРҮҮЛ МОНГОЛ ИРГЭДтэй болооч ээ.

Цэцэгээ [103.229.120.203] 2022-08-03 23:16:47

Харин ч зөв зүйл гэж бодож байна манай дүүгийнх АНУд байдаг цэуэрлэг сургуульгүй хийсэн байна харин ч вакцин хийлгээгүй хүүхдүүдтэй хүүхдээ нэг сургуульд явуулахгүй гэсэн байна цаана чинь

ЗОЧИН [192.82.69.217] 2022-08-03 21:51:41

ҮР ХҮҮХДҮҮДЭД МИНЬ ХОРОО ШАХАХ ГЭЭД Л ИЧИХГҮЙ УЛАЙРАН ДАЙРЦГААХ ЮМАА. ХИЙЛГЭХГҮЙ ШҮҮ? ТЭР ВАКЦИН ГЭГЧ ХОРЫГ ХИЙЛГЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ СУОГУУЛЬД НЬ ЯВУУЛАХГҮЙ ГЭЖ БОЙКОТЛОХОО БОЛИНО УУ?

Зочин [202.126.88.164] 2022-08-03 17:04:36

Утас аа авдаггүй байж утасны дугаар өгөөд яахавдээ

зочин [202.126.90.145] 2022-08-03 14:17:23

Шаал худлаа АНУ хийнэ шээд нэг ч хүүхдэд хийгээгүй л гэсэн шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.