ЭМЯ: Өнгөрсөн хоногт 372 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, хоёр иргэн ЭНДЛЭЭ

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдав.

Мөн хугацаанд уг өвчний улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,121 хүн болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

157 нь Улаанбаатар хотод

215 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 94,305 болжээ.зураг

Түүнчлэн өнгөрсөн хоногт 1,448 хүн эдгэрсэн бол одоогоор 13,719 хүн хяналтад байгаа байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.50] 2022-08-04 13:12:32

дэндүү хэнэггүй байна манайхан

Зочин [66.181.161.81] 2022-08-04 12:37:21

400 болхнээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.