Латвийн парламент ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс"-аар зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

РИГА. /euronews/. Латви улсын парламент пүрэв гарагт ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

"Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд энгийн ард түмний эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа нь терроризм бөгөөд ОХУ нь өөрөө терроризмыг ивээн тэтгэгч улс юм" гэж Сейм буюу тус улсын парламентын гишүүдийн мэдэгдэлд дурдсан байна.

Латвийн парламентын гишүүд мөн ОХУ, Беларусийн иргэдэд виз олгохоо нэн даруй зогсоохыг Европын Холбооны орнуудад уриалсан байна.

ОХУ-ын Төрийн Дум “Латвийн парламентын шийдвэрийн дараа эдийн засаг, улс төрийн хамгийн хатуу хариу арга хэмжээг авахаа” мэдэгдсэн байна. Латвийн эрх баригчдын энэхүү алхам нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд заасан улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг зөрчиж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн мэдэгджээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ долоо хоногт Ригад айлчилсан юм. Тэрбээр мэдэгдэхдээ, НАТО болон АНУ Балтын тэнгисийн орнуудад батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд нь тусална гэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

hukkwsgrny [38.97.116.244] 2023-12-01 04:11:30

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

dvlaiqsegu [38.97.116.244] 2023-12-01 04:11:23

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [173.66.250.173] 2022-08-12 11:59:26

Ер нь оросууд муугаа мэдэхгүй хамраа сөхсөн , ялаж байж элдэв үнэр танартай таагүй хүмүүс.

Зочин [66.181.161.52] 2022-08-12 05:34:07

Фашистын Герман еврей үндэстнийг хүн биш гэж үздэг байсан. Одоо цагт украйн болон европын зарим орнуудаас нацизм ханхалж байна шүү

Зочин [66.181.161.118] 2022-08-12 05:14:04

ОРОСЫН ИРГЭДЭД АЛЬ Ч УЛС ВИЗ ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [64.119.21.29] 2022-08-13 02:59:32

aaan bas tgsnvvv hhhe chadahgvlde


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.