Фэйсбүүк 10-р сарын 1-нээс эхлэн онлайн лайваар худалдаа хийхийг хаана

Aдмин / Гадаад мэдээ

Фэйсбүүк компани 2022 оны 10 сарын 01-с шууд лайваар онлайн худалдаа хийхийг хязгаарлахаар болсон байна. Учир нь компаний зүгээс Фэйсбүүкийн reels үйлчилгээндээ анхаарлаа хандуулахаар болсон тухайгаа хувийн блогтоо бичжээ.

Дээр заасан хугацаанаас хойш Фэйсбүүкийн хэрэглэгчид хуваарьт онлайн лайв болон шууд лайваар худалдаа хийх боломжгүй болох юм. Мөн хэрэглэгчид Фэйсбүүк шууд лайваар онлайнаар арга хэмжээ, үйл явдлуудыг шууд дамжуулалт хийх боломжтой бөгөөд зөвхөн шууд лайваар онлайн худалдаа тэр дундаа бүтээгдэхүүний танилцуулга, жагсаалт үүсгэх гэх мэтээр ашиглах боломжгүй болох юм хэмээн олон нийтийн сүлжээнд зарлаад байна.

Лайв стрийм онлайн видео худалдааг хэрэглэгчид 2 жилийн өмнөөс эрчимтэй ашиглаж эхэлсэн ба энэ хугацаанд Фэйсбүүк компани энэ үйлчилгээндээ жижиг жижиг ажиглалтууд болон бета туршилтуудыг хийсээр ирсэн байна. Эцэст нь хэлэхэд “Хэрэглэгчдийн ихэнхи нь богино хэлбэрийн видео буюу Reels-ийг эрчимтэй ашиглаж эхлээд байгаа учир бид Мета-гийн богино хэлбэрийн видео бүтээгдэхүүн болох Фэйсбүүк, Инстаграмм-ийн Reels-д анхаарлаа хандуулж байна” хэмээн компани блогтоо бичжээ. Хэрвээ та видеогоор дамжуулан хүмүүст хүрч, тэдний сонирхлыг татахыг хүсвэл Facebook, Instagram дээрх Reels and Reels зарыг туршиж үзээрэй. Та мөн Instagram дээрх Reels-д өөрт таалагдсан бүтээгдэхүүнүүдийг таглах буюу тэмдэглэж, хүмүүст илүү хүргэх, анхаарлыг нь хандуулах боломжтой.

Мөн Тик ток компани нь шууд цахим худалдааны Тик ток шоп шинэ үйлчилгээг АНУ болон Европын бусад хэсгүүдийн улсуудад нэвтрүүлж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсанч амжилтгүй болж цуцлах хүртэл арга хэмжээ авах болсон нь саяхан олон нийтэд ил болсон бөгөөд үүнээс харахад Фэйсбүүк компани шууд лайваар онлайн худалдаа хийхийг багасгах хүсэлтэй байгаа цорын ганц дижитал компани биш юм.

www.arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [203.91.116.147] 2022-09-06 07:14:35

Demjij bn

Эмэгтэй [202.126.90.27] 2022-08-19 04:20:46

Ашгүй дээ.Зөв

Zochin [202.126.89.8] 2022-08-17 10:05:39

Mash zuv !! Onlain turkiin luivar hiideg argiig haah heregtei !! Odoo mongold turk ulsad ajillaj bgaad irsen mash olon zalilan hiideg hudal tsuu ug taraadag haltar ydaj zuv ch bichij chaddaggui muuhai mongol emegtei zaluuchuud olshirson !! Turked baij bgaad irsen mongolchuudiig huuli hyanaltiinhan hyanalt haraandaa avah heregtei !! Edgeer turkees irsen mongol haltar humuus zalilan luivar hiij bgaa onlainaar ch gesen !!! Turk humuusiin hudal tsuu ug taraadag zalilan luivar hiideg horon muuhai argiig suraad irsen edgeer turkiin haltar bolovsrolgui mongolchuud!!

Зочин [202.126.88.137] 2022-08-16 16:19:53

Boo воо гийн дэлгүүр дампуурсаан хаха

So [59.153.112.226] 2022-08-16 15:34:35

Shaal hudlaa undeslelguii medee bna

Зочин [66.181.161.89] 2022-08-16 12:12:01

Зарим нэг хар бөгсгүй масктай хүүхнүүд цусаар шээж үхэх нь байна шд

Зочин [64.119.18.13] 2022-08-16 12:49:47

Хахаха

nyamzaya [202.126.90.42] 2022-08-16 11:04:51

demjij bn


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.