Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна

Aдмин / Спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод есдүгээр сарын 6-18-нд болно. Энэ тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, чөлөөт бөх бол итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг онцолж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа.

Түүнчлэн тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцах үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МЧБХ-ны ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар уулзан багийн хурал хийн, тамирчид, дасгалжуулагч нартай гэрээ байгуулах ажлыг хийж зохион байгуулжээ. Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд маргааш “Эко” бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн бэлтгэл хийх юм.

Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, 55 кг-д Г.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.69] 2022-08-22 21:06:48

Бэлтгэж бэлтгэж байгаад л шал арчих нь кайфтай байдаг юм болов уу, шалчингууд шалаа л цэвэрлэнэ биз дээ, юу л шалив гэж

Зочин [202.21.107.96] 2022-08-21 10:48:46

энэ жил оросууд орохгүй болоиж байна шүү нөхдөө

Зочин [64.119.21.188] 2022-08-19 20:47:14

Челеет гээч юм ч сенеж дуусаж байна даа, одоо энийг хун сонирхох юм уу

Зочин [202.126.89.5] 2022-08-20 22:32:23

Үнэн шүү, удахгүй олимпын төрлөөс хасагдаад баяртай болно, ер нь бөхийн төрлүүд явцгүй ээ

Зочин [174.251.64.157] 2022-08-20 01:33:58

Er n sport hudlaa bolood l bna daa.triatlon gej 3 lsan sport esvel marathon ii torluud l uldeh bh

Зочин [139.5.216.70] 2022-08-19 21:07:37

Хуц


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.