“Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ

Aдмин / Нүүр

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний гуравдугаар шат буюу "Буудлагын тэмцээн" ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад энэ сарын 18-нд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан улсын Зэвсэгт хүчний 16 баг, нийт 32 тамирчин 5.45 мм-ийн АК-12 буугаар 100 метрийн тогтоол буудлагын дасгалыг гүйцэтгэлээ.

Багийн дүнгээр жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн сургагч ахлагч Х.Ширмэнхоовон, чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахмад Б.Ариунбаатар нар 188 оноогоор тэргүүн байр, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Баатархүү, чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах дэслэгч М.Шийрэвноров нар 184 оноогоор дэд байрт шалгарч алт, мөнгөн медаль хүртжээ.

Мөн шилдэг чиглүүлэгч-буудагчийн төрөлд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Бямбабаяр 92 оноогоор 3 дугаар байр эзэлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.130] 2022-08-20 14:39:52

Delhiin hamgiin mya armytai yu hiij naizaldag yum be dee?!

Зочин [59.153.115.158] 2022-08-20 01:03:50

Kkkk


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.