Энэ онд хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй…

Aдмин / Боловсрол

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу 6 дугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.