Д.Ангар: Экспорт, экспорт бас дахин экспорт!!!

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Д.Ангар, Өчигдөр ЗГ маш чухал нэгэн шийдвэрийг гаргажээ. Өмнө нь хориглоод байсан махны экспортыг нээснээс гадна дахиж махны болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод элдэв хориг саад тавихгүй гэдгээ зарлаж. Энэ бол маш чухал шийдвэр шүү. Монголчууд бид 30 жил уул уусаа ухаж төнхлөө. Хөгжсөнгүй. Ажилгүйдэл, ядуурал улам л ихсэв. Улс нь ч өр ширэндээ баригдав. Харин Монгол улсын эдийн засгийн хөгжлийн дараагийн 30 жилийн түлхүүр нь #ХӨДӨӨ_АЖ_АХУЙ-гаа түшэх юм билээ. Маш том боломжууд бидний өмнө байгаа. Гол нь хөдөө аж ахуйн #ЭКСПОРТОО хөгжүүлж байж л эдийн засгаа хөгжүүлнэ, ажилгүйдэл ядуурлаасаа сална. Хэдхэн жишээ дурдъя:

  • Ингэний сүүг Саудын Араб руу
  • Адууны махыг Япон руу
  • Ямааны махыг Хонг Конг, Вьетнам руу
  • Ямааны сүүг Хятад руу
  • Хурганы махыг Булангийн (Эмират, Катар, Кувейт...) улс орнууд руу
  • Үхрийн махыг дэлхий даяар

Ингээд хөдөө аж ахуйгаа жаахан хөгжүүлээд экспортоо л нэмээд байхад зөвхөн ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортоос Монгол Улс жилдээ 10 тэрбум доллар олох боломжтой. Тасрана гэсэн үг! Хөдөө аж ахуйн салбарын нэг гол давуу тал нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог. Монголын ажилгүйдлийг #зөвхөн хөдөө аж ахуйн салбар л шийдэж чадна. Уул уурхайд бол Катерпилар, Коматсу... зэрэг том, том машин механизмууд ажилладаг бол хөдөө аж ахуйд хүн ажилладаг. Үйлдвэрлэлийн шат бүрт шинэ ажлын байр бий болдог. Хөдөө аж ахуй хөгжиж байж л Монголын ажилгүйдэл, ядуурал байхгүй болно. Шинэ Зеланд лугаа баян улс болно. Нэг хүнд ногдох ДНБ нь 40,000 ам. доллар хүрнэ. Монгол Улс хөгжих ганц боломж нь ердөө л энэ!

За тэгээд хөдөө аж ахуйн салбар луу шилжье гэж яг одоо бодож байвал Амжилт хүсье! Хэрвээ... хэрвээсээд байх юм бхгүй!


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.82] 2022-08-31 13:09:12

xel xil mal 3 bhad xen bayn mongol bayn mah svvge gadagsh gargawal xen bayjhaw monhol l bayjina

j [192.82.77.174] 2022-08-30 05:52:12

manai banknii dileruud bas muu bnaa gadnii dileruud dollariig olj bnashdeeeee

зочин [202.126.88.64] 2022-08-30 05:48:10

за худлаа хэзээ ч манай улс малын бүтээгдэхүүнээ боловсруулж чадахгүй юи чинь яаж экспортлох гээд бгаан бэ ард түмнээ махаарч хангаж чалахгүй байгааг харсаар байж цаасан дээр тооцоо хийж худлаа попорч байхаар дуугай л уул уурхайгаа олигтойхон дэмжээд өгл дөө тэр чинь жинхэнэ экспорт болж валют хурааж ЭЗ дээшилнэ өөр ямарч гарц байхгүй алтан дээр суусан гуйлгачин болгоход хамгийн их нөлөөлж санаатайгаар төслүүдийг гацаадаг сэтгүүлчид /мөнгөөр ажилладаг/ хуурамч эх орочдоо л болиулаад өгвөл уул уурхай зүгээр л татваруудыг нь аваад л баяжлаа өөр ямарч боломж байхгүй манай улс байгуулагдсаны 100 жилийн ой болоод байгаа биздээ 100 гаруй жил малаа малллаад өөдөлсөн нь хэзээ вэ даанч байхгүй чүү ай л хоолтойгоо бгаа биздээ ширээний цаанаас худлаа солиорч суухаар уул уурхайгаа л ажиллуул

Иргэн [192.82.74.173] 2022-08-30 01:14:56

Экспорт , импортоо ухаад үзвэл өөрсдөө юу ч бүтээдэггүй ,бүх хэрэглээгээ бусдаар хангуулдаг ,"МАН" тархитай монгол хүн тодорно.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.