ДАВХАР ДЭЭЛТЭЙ, ШИНЭХЭН САЙДУУД ТАНГАРГАА ӨРГӨВ

Aдмин / Улстөр

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Тэрбээр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна.

  1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Дашзэгвийн Амарбаясгаланг,

  2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Жамъянхорлоогийн Сүхбаатарыг,

  3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг;

  4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг,

  5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Сандагийн Бямбацогтыг,

  6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Жамбалын Ганбаатарыг,

  7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг,

  8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Хаянгаагийн Болорчулууныг,

  9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учралыг,

  10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн тус, тус тангарагаа өргөлөө.

Ийнхүү МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд давхар дээлтэй, УИХ-ын гишүүн шинэхэн сайд нар аа угтан авлаа. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.


Сэтгэгдэл

зочин [59.153.84.246] 2022-08-31 05:13:48

САЙД ДАРГА НАРЫГ СОЛЬЧИХЛОО, УРЬД НЬ САЙДУУДЫН ХИЙСЭН, БҮТЭЭСЭН АЖИЛ ХААНА БАЙНАА. ЭДГЭЭР ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙГЭЭР ДАРААГИЙН САЙДУУД БЯЛУУ ХУВААХ УУ. ЖИЧ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГЭХ МЭТ. НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ НЭГ ДАМПУУРСАН ГАЗАР БАЙНАА. ЖИЖИГ ТҮЦ МЭТ ГАЗРААР ОРОЛДОНО. ЯАГААД ТЭР ЭМЭЭЛТ ДЭХЬ МАХ БОЛОН ТОМ ТОМ ГАЗАР АШИГЛАЖ БАЙГАА ХЯТАДЖЖДЫГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХГҮЙ БАЙГААН БЭ. МАХ МАЛААР МИНЬ ТОГЛОЖ ГҮЙЦЭЭД ОДОО БАЙГАЛЫН БАЙЛАГ БОЛСОН САМАР ХЭДЭН ТООНООР НЬ ХУРААГААД Л СУУЖ БАЙНА. ХЯТАДРУУГАА ГАРГАХ ҮҮД ХААЛГА НЬ НЭЭЛТТЭЙ БАЙДАГ УЧРААС Л ХУРААГААД СУУЖ БАЙГАА БАЙХДАА. ХИЛЭЭР ГАРГАДАГГҮЙ БОЛ ХУРААХ УУ. ЭНЭ АМ ХАМРАНДАА МӨНГӨ ЧИХҮҮЛЧИХСЭН ШАТ ШАТНЫ НӨХДҮҮД ТӨР ЗАСАГ ГЭХ ЭНЭ ОЛШИРЧ БАЙГАА ДАРГАНЦАР САЙДУУДАА АЖЛАА ХИЙЛДЭЭ.

Зочин [202.126.88.179] 2022-08-30 09:30:06

Hoorhon shde kk


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.