ТӨРИЙН ЦУС ОЙРТОЛТ УЛС ОРНЫГ МӨХӨӨХ НЬ

Aдмин / Улстөр

Монгол Ардын Нам төрийн албыг оймс, дотоожны наймаачид шиг л солилцож байна. Засгийн газар солигдох нь уг нь хариуцлага хүлээх хэлбэр байсан бол энэ удаа зүгээр л дээр нь байсан нь доор нь орж байгаад заваарцгаах нь. Нэгэнт эрх ашгийн эрэмбэ ил цагаан алдагдаж, увайгүй улс төрчид намынхаа суганд лав шигдэж, даргыгаа мөлчийтөл долоож, тохироонд орцгоож “үхэхийн өмнө үхэр буугаа тавина” гэдэг шиг ямар ч хамаагүй яам, агентлагт, ял зэмээ далдалж, янз бүрийн аргаар шургацгаагаад л...

Монгол Улсын эдийн засгийн алс хэтэд хэрэгтэй чухал яам, тамгын газруудад салбараа мэдэхгүй хэрнээ зүгээр л “сайд, “дарга” гэгдэж эрх, ямба эдэлцгээхийг хүсэгчид ээлжээ сольж, засгийн газрын бүтэц угаагүй удсан хиртэй ор хөнжлийн даавуу шиг үнэлэгдэж, засрашгүй хулгайчдын замаа засч, хөрөнгөө зузаалах дэвсгэр нь болжээ.

Хариуцлага гэдэг ойлголт ор тас мартагдав. Үндсэн хууль, Засгийн газрын тухай холбогдох хууль тогтоомжуудыг дураараа өөрчилж, хуулиар хангагддаг ард түмний төрийн эрх мэдэлд оролцох эрх албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй орилоон, цамнаанд ор мөргүй боллоо. Товчхондоо тэд нэг намын засаглал буюу авторитар дэглэм тогтоочихлоо. Энэ бол солиорол төдийгүй гэмт хэрэг.

МАН-ын загалмайлсан эцэг Намбарын Энхбаярын хүү хүртэл дарга болохоо мартсангүй. Засгийн газрын дан дээлтэй сайдууд цөм ямар нэг газрын дарга болцгоолоо.

Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцуулахаар томилжээ. Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, харин түүний оронд н.Золбаярыг томиллоо. Мөн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Үүнээс гадна Уул уурхай хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн даргаар Х.Бадамсүрэн, Уул уурхайн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилжээ.

Энэ мэтээр улсын аль л ашигтай, мөнгө олдог чухал газруудад сэлгээ хийгдсэн ч сэнтийд суугчид нь цэвэршсэнгүй. МАН-ын гишүүн дарваан хар хочит Цогтгэрэл: 67 настай Бадамсүрэнг томилсон томилгоог Үндсэн хуулийн цэцэд хандах гэтэл Цэцийн дарга Чинбат 67 настай байгаад байх юм. Тэтгэвэртээ гараачээ... гэсэн нь МАН-ын эмх замбараагүй хэрнээ, цус ойртож бүлэгнэсэн, мөнгөний томилгоонуудын цаана хэдэн хөгшин ах нар нь хөшигний араас хуруугаараа дохиод л сууцгааж буй бололтой. Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлэг Эрдэнэтийн захирал Х. Бадамсүрэнг гомдоовол хэрэг бишдэх тул ингэж ч байж мэдэх. Үндсэн хуулиа удаа дараа уландаа гишгэснээс эхлээд л төрийн завхрал хүнд өвчлөлийн хэлбэр лүү гулдайсан. Хатанбаатар ван Магсаржав МУСК: ... араа даах л юм бол ялаа батгана шиг арзаганаж л бай... гэдэг шиг хууль журам, төрт ёсыг мартаж МАНсруурсан эрх мэдэлтнүүд түүхэн үйлийн үрийг яаж аргалах юм бол доо?


Сэтгэгдэл

Зочин [178.33.47.252] 2022-12-22 10:19:45

30 жилийн үр дүн одоо гарч байна даа одоо хүүхэд залуучууддаа анхаарал тавихгүй бол ирээдүй 30 жилийн дараа мөхнө, 1 энэ олон ТВ үүдийг цэгцэл буурай орныг мөхөөх зорилгоор захиалгаар хийдэг алаан хядаан өс хонзон хулгайч нарыг баатар мэт хөөрөгдөг кинонуудыг хурдан хоригло. Учир нь хүүхэд залуусын бахархан дуурайдаг насан дээр нь дан тийм юмаар хүмүүжүүлэх бодлого барьж байна, Энийг нь хэсэг бүлэг хүн хийдэг, 2 хүүхэд залуучуудад эх орон гэдэг үзэл, хүн хайрлах хүндлэх, үнэнч шударга байх ёс суртахуун зааж өг хуучин зааж сургадаг байсан албаар үүнийг болиулсан болиулсан хүн нь энхсайхан элбэгдорж гэх мэт хүмүүс байгаа гадны захиалгаар, 3 .Нэн даруй Боловсролын системээ сайжруул өөрийн толгойгоор гадны юм хуулахгүй хуулбал сайныг нь хуул, 4. Чанартай багш нарыг бэлд багш гэдэг мэргэжил тасраад 30 жил боллоо

Б,Ц [192.82.75.211] 2022-10-01 11:07:07

МОНГОЛЫН ТӨР БОЛ АРДТТҮМНИЙ ТӨР ХАРИН ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ЦУС ОЙРТОЛТ ХУЛГАЙ ЛУЙВАР ХЭРЭЭС ХЭТЭРЧ ДИЙЛДХЭЭН БОЛСОН БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСАГЫН ТЭРГҮҮН НАР НЬ Ч ДИЙЛХЭЭН БАЙЖЭЭ

Иргэн [203.91.115.54] 2022-09-03 06:40:41

Цэвэр нам байхгүй л дээ. Бүгд "чадаж байгаад арга байхгүй" гэдэг ардчиллагчдын оруулж ирсэн үнэлэмжийг ганц үнэт зүйл, нэг цөм идчихээд хувийн өмчийг тусгаар улсаасаа ч дээр тавьж хамгаалж, шүүмжлэгчдийг хоморголон баривчилж, нутаг усаа хамгаалагчдыг нугчин дарсан цэрэшжсэн хунтын дэглэмд шилжих энэ доройтсон томилгооноос илт байна. Яан даа яана

Зочин [202.126.89.14] 2022-09-02 08:01:00

ХЭН ХӨРӨНГӨТЭЙ, ТЭР МАН -Д ДЭВШИНЭ.

1234 [139.5.219.173] 2022-10-08 03:58:06

АРД ТҮМЭН СОНГОДОГ НАМ НЭР ДЭВШҮҮЛДЭГ АРД ТҮМЭН ДУРТАЙЧ ДУРГҮЙЧ ХЭН НЭГ ХУЛГАЙЧЫГ НАМ НЭРЭЭР СОНГОХ ТУЛГАЛТАНД ОРДОГ АРД ТҮМЭН МИНЬ НАМ ДАГАЖ ХУЛГАЙЧ СОНГОДГООН БОЛ ТЭР ЦАГТ ШУДРАГ ЁСОНЫ ҮНЭР ҮНЭРТЭХ БОЛНО

Зочин [66.181.182.79] 2022-10-05 08:39:49

НАМУУД ЦӨМ АДИЛ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ НАР МАН - АН ХОЁРТ БИ

зочин [66.181.160.34] 2022-09-02 04:53:18

Энэ удаагийн энэ их олон эзнээ,байгаа оноогүй томилолт МАН-д Оюун-Эрдэнэд маш муугаар нөлөөлөхөөр болчихлоо. Үнэхээр МАН-д цус сэлгэх биш Цус ойртолт хэрээс хэтэртлээ заваарсан юм болож байна.Маш их хор хохиролтой,муу үр дагавартай шийдвэр гаргачихлаа эцсийн эцэст хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй,буух эзэн буцах хаяггүй хавтгайрсан нөгөө хэмнэлтийнхээ хуулийнхаа эсрэг өчигдөрхөн хууль батлаад өнөөдөр сэрж ирээд бодсоноо юу ч хамаагүй хийж хуулиа түүндээ тохируулж засдаг хаана ч баймааргүй жишиг тогтоочихов уу л гэ харагдаж байна.Харж л байя,2024 оны сонгуулийн үр дүнг.

Зочин [192.82.75.211] 2022-10-01 11:09:16

ХУЛГАЙЧ НАР ҮҮНИЙ ТӨЛӨӨЛ ҮНДСЭН ХУЙЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ДАВХАР ДЭЭЛ НӨМӨХСӨН ШҮҮ ДЭЭ

Гишүүн бус [64.119.17.96] 2022-09-02 00:37:02

Намыг нэр хүндийг унагаах нэр бүхий хөрөнгөтнүүдийг нөгөө гавьяаны билүү юу ч билээ тэрэнд нь суулгаач.Яасан ч хэцүү ханадаггүй цаддаггүй шунал вэ

Зочин [66.181.160.83] 2022-09-01 19:40:58

Хулгайч, худалч, дүр эсгэгчид биднийг удирдаж байна.

зангад [192.82.76.143] 2022-09-01 08:44:09

бадамсүрэн төрийн албаны шалгалт өгч дийлэхүү?????!!!!! бүгдээрээ харна шүү!? ман хууль зөрчиж албан тушаалыг баруун солгойгүй тарааж байна.бид ч гэсэн үхсэн биш сангийн мөнгийг идэж ууцгаая

Зочин [202.21.124.131] 2022-09-01 04:04:07

Өөрсдөө намаа дээдлээд л сонгоцгоосон хохин доо Идээчингүүд үүнээс дор амьдаруулна

ХҮН ХҮН [66.181.182.79] 2022-10-05 08:43:20

МОНГОЫГ ИРГЭДИЙН ОЛНОХ НЬ НАМ ДАГАЖ БӨХС ДОЛООДОГ ДОЛДОЙ ШАВХАРУУ ГОРЬДОГЧ ТЭНГҮҮД БОЛОЖ ХУВИРСАН ИЙМ ТЭНГҮҮД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛУУДААР ДҮҮРСЭН ҮҮНЭЭС БОЛЖ ХУЛГАЙЧ НАР ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЙДАЛСААР БАЙНА

зочин [103.212.116.107] 2022-09-01 01:19:13

бузарийн НАМ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.