Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 110 тохиолдол батлагдсан байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 49 нь нийслэлд
  • 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт батлагдаад буй 61 тохиолдлоос 42 нь Өмнөговь, зургаа нь Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд Төв, Архангай, Дархан-Уул, Дорнод аймагт ч мөн КОВИД-19-ийн шинэ халдварууд батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,644-т хүрэв. Одоогоор нийт тохиолдлын 538,869 буюу 55% нь нийслэлд бүртгэгдсэн юм.

зураг


Сэтгэгдэл

Зочин [103.140.11.8] 2022-09-02 04:59:32

шинэжилгээнд хамрагдаагүй,боломжгүй,Ковидоор өвчилсөн улс нийслэл орон нутагт маш их байгаа шүү.Ялангуяа рашаан сувилалуудаар,тэндэхийн эмч нар огт тоодогүй юм билээ.Шаргалжуут орчмын хувийн сувилалуудыг их анхаарах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.