ЭНЭ ЖИЛ 10 АЙМГИЙН 30 ОРЧИМ СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ ГАРЧЭЭ

Aдмин / Орон нутаг

Өмнөговь зэрэг зарим аймагт энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн олон мал отроор өвөлжих төлөвтэй байна. Тиймээс Засгийн газраас зуншлага сайн байсан аймгуудтай санамж бичиг байгуулан ажиллах чиглэл өглөө. Тодруулбал, нийт нутгийн 60 хувь нь гантай байсан Өмнөговь аймаг зэргэлдээ Дундговь, Өвөрхангай аймагтай санамж бичиг байгуулаад байна.

Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 31 сумын 1.7 сая мал аймаг дундын отрын бүсэд өвөлжих хүсэлтийг орон нутгаас гаргаад байна.

Улсын хэмжээнд тусгай хэрэгцээний болон аймаг дундын отрын 9 бүс нутаг байдаг. Эдгээр бүсэд 700 мянга гаруй мал хүлээн авах бэлчээрийн нөөцтэй юм. Эрсдлийн үнэлгээгээр энэ жил 10 аймгийн 30 орчим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Мөн малын гоц халдвар өвчний дэгдэлт их, зуншлага тааруу байгаагаас Архангай зэрэг зарим аймаг отроор мал хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.195] 2022-09-22 16:40:53

Малчид өвөлдаө бэлдэргүй юу. МАЛЧИД АЖИЛГҮЙ ДЭЭР ҮЕД ХЭН ХЭН ТУСЛАЖ БАЙСЫН СУДАГТ УРГАСАН ӨВС ТЭР Ч БАЙТУГАЙ ӨМХИЙ ШАРИЛЖИЙГ ХҮРТЭЛ ДУЛААН ДЭЭР ТАРАГ ШАР УС ЮМУУ ЭСВЭЛ ЖААХАН ӨВСТЭЙ ХОЛИОД БАГСАРААД АВДАГ БИЗДЭЭ. ӨӨРСДӨӨ ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЭЧ.НИЙСЛЭЛИЙНХЭНЭЭС ӨЧНӨӨ ЮМ АВДАГ БАЙЖ ХӨДӨӨ ЯВЖ БАЙХАД ХҮҮХДЭД АТГА ААРУУЛ АЯГА СҮҮ ӨГДӨГГҮЙ ХҮМҮҮС ШҮҮДЭЭ ХӨДӨӨНИЙХӨН

Зочин [203.17.23.197] 2022-09-21 15:39:50

Ямар 10 аймаг вэ

зочин [66.181.179.53] 2022-09-21 15:03:21

Мэдээний эх сурвалж нь юу вэ? Учиргүй сайхан зуншлагатай байсан гэж мэдээлээд байгаагүй билүү? Зөндөө л найр наадам зунжин, намрын эхэнд хийгээд байсан биз дээ? гэтэл одоо гэнэт юу болов?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.