Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

Aдмин / Улстөр

Төсвийн байнгын хорооноос өчигдөр "Төсвийн бодлогын шинэчлэл"-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10 их наяд, зарлага 10.9 их наяд, төсвийн алдагдал 0.9 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийг жилийн дүнгээр нь авч үзвэл 28.7 их наяд төгрөг байгаа юм. Төсвийн зардал дотор хамгийн их ачаалал болж байгаа нь урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал юм. Хагас жилийн гүйцэтгэлээр нь авч үзэхэд, төсвийн урсгал зардал есөн их наяд байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан инфляц, ханшийн өсөлт зэрэг асуудалтай тулгарч байна. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байна. 11.4 их наяд нь Засгийн газрын дотоод өр, орон нутгийн зээл эзэлж байгаа юм.Ийм байдлаар цаашид явж болохгүй" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Сүүлийн 15 жилийн хугацаанд цалингийн зардал огцом нэмэгдсэн. Мөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэхэд, төсөв дээр хамгийн их ачаалал болж байгаа зардал бол хүүхдийн мөнгөний асуудал байна. Төсвийн нийт зардлыг 10 орчим хувьтай дүйх хэмжээний зардлыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гадаад эрсдэлт нөхцөл байдлын улмаас төсөв, мөнгөний бодлого хүнд байдалд байгаа. Түүнчлэн дотоод хүчин зүйлүүд ч төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед мөнгөний бодлогын хүү зургаан хувьтай байсан. Харин сая хуралдаад 12 хувьд хүргэсэн нь цаашид эдийн засгийн хувьд амаргүй цаг үетэй тулах нь” гэлээ.


Сэтгэгдэл

Монгол улсын Иргэн [103.57.93.202] 2022-09-24 11:42:46

Хүүхдийн мөнгөнөөс болоод байна уу Луйварчид аа! Та нарын тансаглал хирээс хэтэрч байгаа юм бишүү! Та нар 22 жил төр барихдаа улсаа яаж сүйрүүлж байгаа билээ нэг ч олигтой үйлдвэр барьсангүй үргэлж зээл тусламж гуйж идэж уусаар ийм их өрөнд хийчихсэн биздээ! Тэр МБ-ны ерөнхийлөгч гэх малыг яаралтай солих хэрэгтэй! МАН эрх баригч нараа эх орон газар нутгийг минь үгүй хийхийг зөвшөөрөхгүй шүү!

Иргэн [192.82.80.54] 2022-09-24 09:31:11

Идэж уудаг луйварчингуудаа цаазалдаг юм уу? Яадгийм, улсын мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж , мөнгө иддэгээ больчихвол таарна.

Зочин [64.119.25.16] 2022-09-23 17:50:39

Энхрий хайрт МАН даа баярлалаа

Гарам [192.82.83.100] 2022-09-23 16:14:40

энэ том даргын мэдэгдлээс харахад манай улс чинь байдгаа гөвчихсөн юм байна шүү дээ. Ардын намын засаг барьсан он жилүүд биш билүү. Өөрөө өөрийнхөө ажилласан жилүүдийн тухай л яриад байна даа

зочин [64.119.19.129] 2022-09-23 14:24:18

Өртэй хүн, өттэй мал 2 өөдөлдөггүй гэдэг үү? Хавтгайрсан халамжаа болиоч ээ. Ажлын байр нэмэгдүүлээч ээ, боловсруулах цех, тасаг ч болсон бий болгооч ээ. Аж үйлдвэржүүлээч ээ.

Зочин [66.181.161.28] 2022-09-23 12:43:03

Манай улсын төсөвт зөвхөн нүүрнээс гэхэд л маш их мөнгө орж байгаа. Ихэнхийг нь буруу зүйлд зарцуулж байна. Төсвийн хулгай хэтэрсэн. Ийм байхад энэ улс яаж өөдлөхгүй. Зээл аваад дандаа буруу зарцуулаад, хулгайлаад дуусгана

Иргэн [203.217.139.240] 2022-09-23 12:12:47

Монголын төрийн дээд талд үүрлэсэн хулгайч, луйварчид, ЖДҮ-ийн мөнгө хулгайлагчдаас энэ их мөнгөө гаргуулах ёстой.

Иргэн [203.217.139.240] 2022-09-23 12:11:21

Энэ их мөнгөний ихэнхийг улс төрчид, дарга нар, тэдний хамсаатнууд нийлж хуйвалдаж хулгайлсан байхаа

хөвсгөл [64.119.17.56] 2022-09-23 12:04:14

аймгийн шүүх цагдаагийн байгууллагыг үнэн зөвөөр шийддэг болгомоор байна. улс аймгийн төсөв хөрөнгө оруулалтаар зарлагдсан тендэрийг хулгайлж улсад асар их хэмжээний хохирол санаатай удаа дараа учруулсан новшнуудыг ял шийтгэлгүй толгойг нь илээд л өнгөрөөгөөд байхуу. ялыг дахин хэлэлц

К [66.181.160.98] 2022-09-23 11:00:55

Үдийн цайнаас бусдыг нь бүгдийг нь боль. Хураасан танасан машинуудаа урд хил гаргаад зар . дотооддоо тараагаад ямар хэрэгтэй юм Мөнгө болго! Толгойгоо ажиллуулцгаая Амарбаясгалаан!

Мссбыбх [66.181.160.98] 2022-09-23 10:57:52

Гадаад өрөө хасъя аа гээд гуйгаад байхад энэ Оюун Эрдэнэ Жавхлан 2 хаанаас ямар мөнгө аваад. Өр нэмээд байнаа!. Юунд зарцуулаад байна. Дэл сул онц шаардлаггүй дотоод гадаад зарлагаа хас!

Зочин [103.26.194.35] 2022-09-23 10:26:54

ганц хүүхдийн мөнгийг нүд үзүүрлэх нь өрөөсгөл. та нар хулгай хийж буй мөнгөө төсөвт өг. инфляци ийм өндөр бахад үхсэний нь хөрөнгө оруулалтяриад байгаа юм. төрийн байгууллага төсвийнмөнгөөр туйсан тансаглал ба урсгал зардлаа тана. тэмүүлэн чи эхтэйгээ эцэгтэйгээ нийлж ЖДҮ хулгайлсанаа мэдэхгүй хүүхдийн мөнгөнд гар дүрж хасах санаархлаа боль. энэ байдлаар бол чи үргүй новш байна лдаа.байсан чөрөө бусдынхыг тэжээж буй гөлөг биз. Хүүхдийн мөнгө хасах гэсэнд чинь үнэхээр дургүй хүрч байна. хүхдийг эцэг эхийнх нь өмч хөрөнгөөр бүү ягаваран гадуурх. өрхийн нэг ам бүлд ногдох орлогоор нь тооцж стандарт тогтоож хасахэсэхээ шийд. Сарын 3 сая төгрөгийн орлоготой айл 8 хүхэдтэй байвал чи бас өндөр орлогтой гээд хасах уу мал аа

Баяр [103.140.11.235] 2022-09-23 09:57:09

Төрийн албан хаагчн цалнг нэмээч бид нар чн хоолноос өөр зорилгогүй болчхлоо арай ядуу амьдраад бна

Зочин [192.82.80.54] 2022-09-24 09:31:58

Яг үнэн, хоолоо л арай гэж авч идэж байна даа

Бхяр [103.140.11.235] 2022-09-23 09:55:16

Ноён доллар 5000 хүрнэ шүү ингэвэл маш эрсдэл гарна бүх барааны үнэ тэнгрт хадна үүнээс болж худлдан авах чадвар баыхгүй болно аж ахуй нэгжүүд орлогогүй болно ашиггүй болно дараа н хаалга барина ажлгүй иргэд их болно дараа н өлсөнө жагсана даин болно шүү

зочин [202.131.227.30] 2022-09-23 09:51:30

Энэ улс чинь мөнгөгүй байж гаднаас зээл аваад тараагаад байхаар өр нэмэгдэлгүй яахав Хүүхдийн мөнгө гээд 1.4 их наяд үдийн цай хөтөлбөр 250 тэрбум ахмадын зээл тэглэнэ 700 тэрбум ямар ачаа зөөхгүй төмөр замуудад 4 их наяд гэх мэтчилэн зээл аваад тараагаад байвал өрөнд оролгүй яахав дээ

Унга [202.21.126.67] 2022-09-23 09:10:28

Хүүхдийн мөнгөгүй болдог л байсан. Одоо болиулчих л даа.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.