ТҮҮХЭН УЛС ТӨРЧИД ЦУВРАЛ: ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД МАРГАРЕТ ТЭТЧЕР

Aдмин / Улстөр

Маргарет Тэтчер (1925 оны 10-р сарын 13-нд төрсөн - 2013 оны 4-р сарын 8-нд нас барсан) нь Дэлхийн хамгийн анхны эмэгтэй (1979-1990) Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа "Төмөр хатагтай" хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болно. Их сургууль төгсөөд хоёр жилийн дараа Маргарет Робертс төрийн ордонд өөрийн анхны мэдэгдлээ хийж 1950 оны сонгуулиар Дартфорд хотын парламентийн суудалд нэр дэвшсэн.Тэтчер сонгуулийн эхэн үеэс л Чөлөөт Хөдөлмөрчдийн намтай парламентийн байр суурийн тал дээр амжилт олохгүйгээ мэдэж байжээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө үзэл санаагаар нам дотроо намынхаа нөхдийн хүндэтгэлийг хүлээж чадсан юм.

Анхны удаа амжилт олоогүй ч, Тэтчер шантраагүй харин ч дараа жилийн сонгуульд дахин нэр дэвшиж байсан. Гэвч дахин амжилт олж чадаагүй ажээ. Сонгуульд ялагдал хүлээснээс 2 сарын дараа тэрбээр Дэнис Тэтчертэй гэрлэсэн ажээ. Маргарет Тэтчер 1952 онд улс төрөөс түр холдож, хууль дүрмийг судлахад цагаа зарцуулж байв. 1953 онд Дэнис болон Маргарет Тэтчер нар Марк ба Карол гэж нэр хайрласан ихрүүдээ өлгийдөн авсан байна. Мөн Маргарет өөрийн хууль судлах ажлаа гүйцээж 1953 онд шүүгч, өмгөөлөгч ба хуульчийн хэмжээний мэдлэг чадвартай болсон байна. Гэвч тэр улс төрийн ертөнцөөс тийм ч урт удаан хугацаагаар хол хөндий байсангүй.

Тэтчер 1959 онд Фринчлей хотыг төлөөлж Иргэдийн төлөөлөгчдийн танхимд анх суудал авч чадсан байна. Тэрээр 1961 онд Парламентийн үндэсний даатгал, тэтгэвэр тэтгэмжийг хариуцсан нарийн бичгийн даргын албанд томилогдож байжээ. Засгийн газарт Хөдөлмөрчдийн нам хяналт тогтоож байхад Тэтчер "Сүүдрийн Засгийн газар" гэж нэрлэгдэх улс төрийн бүлэгт гишүүнээр элсжээ. Тэр нь түүний элссэн нам төрийн эрхийг барьсан тохиолдолд албан тушаалын хэмжээг тодорхойлох танхим байсан юм.

Британы анхны эмэгтэй ерөнхий сайд болох Маргарет Тэтчерийн улс төрийн замнал

1970 оны зургадугаар сард Консерватив Нам төрийн эрхэнд гарахад Маргарет Тэтчер улсын Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллав. Тэрбээр сургуулийн хүүхдэд үнэгүй сүү уулгах тогтолцоог татан буулгасны дараагаар “сүүний дээрэмчин” гэх нэр хочтой болж байсан байна. Тэр Боловсрол шинжлэх ухааны сайдын албаа сэтгэл унагасан алба байдлаар бодож эхэлсэн ба энэ нь түүний үйл ажиллагааг тойрон эргэлдэх сонин хэвлэлийн сөрөг мэдээллээс бус, тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Эдвард Хит, түүний санаачилж буй санаануудыг хүлээн авахгүй, түүнд анхаарал хандуулаагүй явдал байжээ.

Маргарет Тэтчер харваас л эмэгтэйчүүдийн улс төрийн ирээдүйд урам хугарсан байсан ба 1973 онд телевизээр хийсэн мэдэгдэлдээ “ миний амьдралын хугацаанд эмэгтэй Ерөнхий сайдтай болно гэж би бодохгүй байна” гэж дурдсан ажээ. Тэтчер сүүлд өөрийн хэлсэн энэ мэдэгдлээ буруу гэж нотолсон. 1974 онд консерватив нам төрийн эрх мэдлээс татан буугдахад, Маргарет Тэтчер намдаа давамгай байр суурьтай болсон. 1975 онд өөрийн намынхаа удирдагчийг сонгох сонгуульд ялж тухайн үеийн намын тэргүүн Эдвард Хитийн байр суурийг олж авчээ. Энэ ялалттайгаа зэрэгцээд Тэтчер Иргэдийн төлөөлөгчдийн танхимд анх сөрөг хүчний удирдагчаар ажиллахаар болжээ. Англи улс эдийн засаг, улс төрийн хурцадмал байдалд орж засгийн газар бараг уналтад орсон ба ажлын байрны эрэлт хэрэгцээ маш их хүчээ авч, Үйлдвэрчдийн холбоо ба ажил хайгч нарын хооронд зөрчилдөөн үүссэн үе юм.

Энэ улс орны тогтворгүй байдал нь 1979 онд Консерватив намыг эргэн төрийн эрхийг олж авахад дэмжлэг болжээ. Намын тэргүүн байсан Маргарет Тэтчер 1979 оны тавдугаар сард Их Британы Ерөнхий сайдын албыг хаших анхны эмэгтэй болсон нь түүхэн үйл явдал болжээ. Ерөнхий сайдын албаасаа чөлөөлөгдсөний дараагаар 1992 онд Лордын танхимд Кэстэвин мужийг төлөөлөх болсон байна. Тэтчер дэлхийн хэмжээний удирдагч байсан мөн улс төрд эмэгтэй удирдагчийн зам мөрийг анхлан гаргасан өөрийн туршлагандаа үндэслэн 1993 онд “Даунинг Стрит дэхь жилүүд” «The Downing Street Years», 1995 онд “Эрх мэдэлд хүрэх зам” «The Path to Power» номуудаа бичжээ. Мөн 2002 онд “Улс орныг удирдах урлаг” нэртэй номоо хэвлүүлсэн ба энэ номондоо олон улсын улс төрийн талаарх өөрийн үзэл бодлыг тусгажээ.

Тэр үеэр Тэтчер эрүүл мэндийн хувьд архаг үрэвсэлтэй байсны дээр 2003 онд 50-аас ч илүү жил ханилсан нөхөр Дэнис Тэтчер өөд болсон нь томоохон шаналалыг авчирсан. Дараа жил нь Тэтчерийн хуучны анд Рональд Рейган насан эцэслэжээ. 2005 онд Тэтчерын 80 насны төрсөн өдөр болсон бөгөөд Хатан хаан Хоёрдугаар Елизабет ба Тони Блэр тэргүүтэй 600 гаруй хамтран ажиллаж байсан хүмүүс, хамаатнууд, найз нар нь оролцжээ. Хоёр жилийн дараа, Иргэдийн танхимд Консерветив намын дайчин удирдагчийн цээж баримал мөнхжин үлджээ.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндийн байдалд олон хүн санаа зовинох болсон. 2010 онд Ерөнхий сайд Дэвид Камерон түүний 85 насны төрсөн өдөрт зориулан “Даунинг Стрийтийн 10” тоот буюу албан байрандаа баяр зохион байгуулсан ч Тетчер хатагтай оролцож чадаагүй. 2010 оны 11 дүгээр сард 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хожим нь булчингийн маш зовиуртай үрэвсэл гэдэг нь тодорхой болсон байдаг.

2011 онд хатагтай Тэтчер Хунтайж Уильямын хурим, Лондон хотод Рональд Рейганы уран баримлын нээлт зэрэг томоохон үйл ажиллагаанд оролцсон. 2011 оны 7 дугаар сард Лордуудын танхим дахь хатагтай Тэтчерийн албан өрөө түр хугацаагаар хаагдсан байна. Ийнхүү хаалгаа барьсныг олон хүн Маргарет Тэтчерийн олон нийттэй харилцах ажлын төгсгөл хэмээн үзэж байлаа. Хэдийгээр Маргарет олон нийтийн хараанаас холдсон ч Британийн хамгийн алдар хүндтэй, нөлөө бүхий улс төрийн удирдагчдын нэг хэвээр үлдсэн байдаг. Цус харвалтаас үүдэн ой санамжаа алдах болсон М.Тэтчер 2013 оны 4 дүгээр сарын 8-нд таалал төгссөн бөгөөд түүний бодлого, шийдвэрүүдийг өнөөг хэр нь дэмжигч, шүүмжлэгчдийн аль аль нь шүүн хэлэлцэж, түүний Их Британи болон дэлхий дахинд үлдээсэн түүний хүчтэй шийдэмгий бодлогууд судлагдахуун болон хөгжсөөр байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.28] 2022-09-26 11:10:33

Tэтчер анхны ерөнхий сайд эмэгтэй биш ээ. Урьд хэд хэдэн хүн байсан. Шри Ланкад Бандаранайкэ, Энэтхэгт Индира Ганди нар анхдагч.

Зочин [64.119.20.153] 2022-09-26 09:01:57

ЕРТӨНЦӨД ХОВОР ТОХИОЛДОХ ГЯДАДЗУУР ӨӨДРӨГ САЙХАН ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ УХААЛАГ,

Zichon [84.189.87.19] 2022-09-26 03:02:40

Estoi goe emegtei

Зочин [203.91.115.56] 2022-09-24 12:44:54

Тачер гэж дуудна. Орос хатуу галигаас татгалзацгаая.

Зочин [84.189.87.19] 2022-09-26 03:03:54

Hutsaad yavchihdag ym oron oron uur uuriin gesen useg duudlagatai


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.