"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг"
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Засгийн газрын урилгаар Монголд ирээд буцсан. Монголд 2020 онд баривчлах ажиллагааны 99 хувь, 2021 онд 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийсэн гэсэн юм.
Үүнд Х.Нямбаатар сайд тайлбар өгөхдөө "Тохиолдол болгонд шүүх хурал хийж байж шүүхийн зөвшөөрлөөр 30 хоног хүртэл цагдан хорьж байгаа. Хойшлуулашгүй журмаар 48 цаг хүртэл баривчлахыг прокурорын зөвшөөрлөөр хийнэ. Монголын эрх зүйн тогтолцоог ойлгохгүй гадаадын судлаачид ташаа мэдээлэл тарааж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай. Ямар нэгэн зөвшөөрөлгүй хүний эрх, эрх чөлөөнд халдан дур мэдэн баривчилж болохгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хийж, цааш үргэлжлүүлэн хорих бол шүүх хурал хийнэ. Ингэснээр харилцан мэтгэлцэж 30 хоногоор сунгах асуудлыг ярина. Би үүнийг НҮБ-ын шинжээчдэд гурван цаг тайлбарласан. Зарим нь анх удаагаа ийм шинжээчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Хуучин 72 цаг баривчилдаг байсныг хуулиар 48 цаг болгосон. Яг газар дээр гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хөнөөсөн хүний шүүх хурлыг хийж амжихгүй. Тухайн хүний гэмт үйлдлийг таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаагаар баривчлана. Нэн даруй прокурорт мэдэгдэж байгаа. Энэ процесс Эрүүгийн хэрэг, Үндсэн хуулиас гажаагүй. Би шинжээчдэд ойлгомжтой тайлбарласан" гэв.
Мөн тэрбээр 12 настай хүүхэд авто осолд өртсөн хэргийн талаар "Би сая Ерөнхий прокурорт албан бичиг явуулж, тээврийн прокурорт хүсэлтээ тавьсан. Тэндээс одоо зөвшөөрөл нь гарч байна гэнэ. Осол гарах үеэр машинд хэдэн хүн байсан бэ гэх мэт бичлэгийг нийтэд ил болгоно. Цагдаагийн үйл ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад болдог" гэх хариултыг өглөө.

































































Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой
Өндөр түвшний хэлэлцүүлэг сэргээгдэх эрчим хүчний нийгэм, эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн сэдвээр үргэлжлэв
Маршалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийлэв
Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгав
Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ
“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ