Анхны Iphone утас 39 мянган ам.доллар хүрчээ

Aдмин / Технологи

Хайрцаг савнаас нь ч задлаагүй, хамгийн анхны “iPhone” утсыг үндсэн үнээс нь 50 дахин өндөр үнэтэйгээр дуудлагаар худалджээ. “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2007 оны нэгдүгээр сард Сан Франциско хотноо анхны “iPhone” ухаалаг утсыг танилцуулж байв. Тухайн үед бүтээгдэхүүний уриа үг нь “Apple” гар утсыг дахин зохион бүтээв” байжээ.

15 настай уг утасны эхлэх үнэ нь 2800 ам.доллар байсан бөгөөд 30 мянган ам.доллар л хүрэх болов уу гэж таамагласан. Гэвч “LGG Auctions” компаниас мэдээлснээр утас 39 мянган ам.доллар хүрчээ. Дуудлага худалдааны үеэр 28 санал ирсэн. Хамгийн сүүлчийн үнийн саналыг дуудлага худалдаа хаагдсанаас дөрвөн секундын дараа ирүүлжээ. Найман гегабайт багтаамжтай тус “iPhone” худалдаанд анх гарахдаа 599 ам.долларын үнэтэй байсан. Тухайн үедээ ухаалаг гар утасны хөгжилд хувьсал хийсэн бөгөөд “Time” сэтгүүл 2007 оны шилдэг бүтээлээр “iPhone” утсыг тодруулж байв. Дуудлага худалдааны компани ч бас “iPhone 1” утсыг бидний амьдралын хамгийн чухал бүтээлүүдийн нэг гэж тодорхойлжээ.

“iPhone 1” утас анх худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар 6.1 сая ширхэг зарагдаж, “Apple”-ийн хамгийн амжилттай бүтээгдэхүүн болсон. Тэр цагаас хойш “Google”, “Samsung” зэрэг технологийн акулуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөөр байна.

Анхны “iPhone”-ийг “iPhone 1” эсвэл “iPhone 2G” гэж нэрлэдэг. Анх гарахдаа дөрөв, найм, 16 гегабайтын сонголттой, хоёр мегапикселийн камертай байсан. Энэ нь одоогийн “iPhone 14 Pro” утасны нэг терабайт хэмжээ, 48 мегапиксел камертай харьцуулашгүй үзүүлэлт юм. Мэдээж чихэвчний оролт, голын товчлуур, гадна хүрээ, урд камер зэрэг өөрчлөгдсөн зүйлс асар их. Сонирхуулахад, ‘Apple Computer A’ анхны загварыг өнгөрсөн наймдугаар сард 677196 ам.доллараар дуудлагаар худалдаалсан. Энэ загварыг компанийн хамтран үүсгэн байгуулагч Стив Возниак 1976 онд гараар гагнаж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.