Эдийн засагч Д.Ангар: Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг спортын ордон, музей, угтах хаалга, Ланд200-д зарцуулж байгаа цагт Монгол Улс хөгжихгүй ээ!

Aдмин / Улстөр

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг албан контор, соёлын төв, спортын ордон, музей, угтах хаалга, Ланд 200... -д зарцуулж байгаа цагт Монгол Улс хөгжихгүй ээ. Хөрөнгө оруулалт гэдэг үгнийхээ утга учрыг бид улсаараа ойлгохгүй төөрөлдсөөр явж байна. Тодорхой мөнгө зарцуулаад тэр нь буцаагаад хэдэн жилийн дараа өгөөжөө өгдөг зүйлийг хөрөнгө оруулалт гэдэг юм.

Улсын төсвийн (цаад утгаараа татвар төлөгчдийн мөнгө) хөрөнгө оруулалтаар зөвхөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх ёстой юм.

Ингэж байж ажлын байр нэмэгдэнэ, ядуурал буурна, төсвийн алдагдал буурна. Нэг суманд Соёлын төв барьлаа гээд тэр төвийн барилгын тендерийг авсан компанийн захирлын л амьдрал дээшилнэ хэмээн Эдийн засагч Д.Ангар 2023 оны төсөв тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрээр иргэд он гараад ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Байдал улам хүндрэх энэ нөхцөл рүү Монголбанк хөтөлсөн гэдгийг эдийн засагч Д.Ангар онцоллоо.


Сэтгэгдэл

Баасансүрэн [202.126.88.129] 2022-10-27 18:32:33

Улс дампуурахдаа тулсан энэ үед спорт заал, контор, үнэтэй машинаар яахав эдийн засагч зөв хэлж байна. Эхэлээд эдийн засагаа сэргээх үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулах нь зөв.

Зочин [202.126.90.132] 2022-10-27 11:04:06

Заавал хэдэн жилийн дараа өгөөжөө өгөх албагүй. Хэдэн сарын дараа дараа ч өгч болно, Зарчмийн хувьд.

Chi zailaa [64.119.21.29] 2022-10-27 17:32:47

Муу цус ойртсон хөдөөний малнууд юу ч мэдэхгүй байж худлаа юм мэддэг юм шиг ярих юмаа тэр спорт зааландаа чи чиний ухаан муу цус ойртсон хүүхдүүд тоглох байхаа

Зочин [66.181.161.91] 2022-10-27 01:11:30

Спортын ордон харин ч барих ёстой

zochin [202.131.225.174] 2022-10-28 00:56:28

тэнэгүүдийн хаан, шадар туслахтайгаа энд юу хийж яваан бэ?

Зочин [192.82.90.41] 2022-10-27 04:18:07

Тийм шүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.