Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дэд бүтэц 70 хувьтай үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Дээрх барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажлыг хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой. Тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж.

Харин зүгшрүүлэх тээврийг 75 мянган тонн хүртэл хийж болох бөгөөд түүний дараа улсын комисс хүлээх авна. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын газар нутгаар дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай, хоёр өртөө зургаан зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн. Хамгийн бага радиус нь 1200 метр төдийгүй хоногт есөн хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Одоогоор төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд гурав, эрчим хүчний ажилд нэг буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байна.


Сэтгэгдэл

Эргэлзээ [203.91.115.250] 2022-11-09 03:28:58

Улсын Дархан хил дээр огтлолцох 00 цэг дээр Хувийн компани (Минжийн сайхан хангайг уйлуулаад дуусгасан Дэлгэрсайхан гуай) эзэгнэж болж байгаа юу. Нөгөө Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ХААНА явна вэ. Үндэсний аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлсэн үйлдэл биш ҮҮ ТА МИНЬ ЭЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.