Коммунист арга барилаасаа салаагүй цагт...

Aдмин / Улстөр

Эрх баригч нам аль ч үеийн удирдагчид хориглох, шахалт үзүүлэх барилаасаа салж чадахгүй л байна. Хүн төрөлхтөн, дэлхийн олон улс гүрэн харьцангуй чөлөөт тогтолцоо, өөрсдийн гэсэн эрүүл зохицуулалтыг бий болгоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Хорвард төгссөн Ерөнхий сайд нь хүртэл тамхи таттсан иргэдээ тавин саяар торгох тухай ил цагаан ярина гэдэг тэр хүн хувийн араншингаа дарж чадахгүй ааг омог нь амтагдсандаа бус гагцхүү намынх нь хүмүүжил хатгасан хэрэг. Нийгмийн бие даасан чөлөөт байдал, иргэдийн хүлээлтэд өнөөгийн эрх баригчдын баримталдаг зарчим сууриараа тохирохгүй, ямар ч шийдэл санал болгосон өнөөх нь хэт хуучинсаг, хүнийг айлгадаг, сүрдүүлдэг бүр болохгүй бол шоронд хорьдог залхаан цээрлүүлдэг байдал бий болчихсон нь нууц биш.

Нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшорын гэмт хэрэгтэй намуудын удирдлагууд, улс төрчид нэр холбогдож баримтууд цувардаг ч хариуцлага хүлээсэн нь хэд билээ. Судлаач Т. Баярхүү: ...Коммунист пропаганда арга барил, ардын, ардчилсан хамаагүй үе үеийн эрх баригч нарын үндсэн уламжлалт технологи... Одоо ч бат бөх оршиж илүү их ивээн тэтгэгдсээр...

“МАН хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтернийн бүрэн эрхт гишүүн”, “Ардын хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан социалист” нам болж хувирсан гэхчлэн МАН-ын үе үеийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтайг бид мэднэ.

Коммунист түүхээ гээгээгүй, коммунист үзэл суртал, сахилгын арга барил, босоо тогтолцооноосоо огт салаагүй өнөөгийн МАН-ыг коммунист байгаагүй, коммунист биш гэж зөвтгөх нь нэн увайгүй, хүн чанаргүй хэрэг болохсон. МАН шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж хичнээн их ярих тусам тэр нь олон жилийн сунжирсан сул яриа болж, түүнд нь гишүүд дэмжигчид, монголчууд залхаж байгаа. Үүний гол шалтгаан нь МАН коммунист өвөөсөө бүрмөсөн татгалзаагүйн гай юм. 1990 оныг хүртэл нэг өөр нам байсан, тэр намын түүх БНМАУ- тайгаа, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнхтэйгээ үүрд дууссан, 1990 оноор цоо шинэ, огт өөр нам үүссэн гэж зарлаагүйн гайгаар 27 жилийн турш шинэчлэгдэх тухай ярьж байна. Бүр болохгүй бол 2010 онд МАХН-аа МАН болгон зарлаж байхдаа нэг түүхийг өндөрлүүлж, цоо шинэ нэг түүх эхэлж байгааг зарлачихсан бол шинэчлэл нь арай хялбараар цааш явах байсан бус уу?


Сэтгэгдэл

Ура [66.181.180.200] 2022-12-02 00:15:52

сталин ч арга барил үгүйлэгдэж байна

Ойрын 30 жилийн дотор болох зүйл. [59.153.114.210] 2022-12-01 20:38:54

Монгол бол ер нь ХЭДИЙД Ч коммунист амьдралын арга, зохион байгуулалтаас салж чадахгүй. Учир нь 2-хон том хөрштэй, тэдний нэг нь коммунист том улс. Орос, Хятад хоёр цаад ертөнцтэй тэрсэлдэх тусам Монгол дэлхийгээс тусгаарлагдаж аажмаар зөвхөн хөршүүдийнхээ нөлөөн дор, хөрөнгөтний үйлдвэрлэлтэй, гэхдээ орлогын коммунист хуваарьлалттайгаар амьдарна. "Үгүй" гээч!?!

зочин [202.9.46.177] 2022-12-01 20:25:17

Монголын ардчилалд хүний эрх чөлөө гэсэн ойлголт эсэргээрээ олон уургалч үзэлгүй нам үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж өөрийн талын худалч хулгайч луйварчдыг цээжээ дэлдэн хамгаалж эмх замбараагүй үймээн самуунд уриалж өөрт таалагдахгүй хичнээн хүний амь насыг егүүтгэв жирийн иргэд ялгаж харах чадвар суусан

Зочин [192.82.74.212] 2022-12-01 15:40:56

Ер Та коммунист үзэл гэдгийг мэддэг юм уу. Хэрэв Та коммунист үзлийг үзэн ядаж байгаа бол Хятадын Коммунист нам, Төрөөс зайгаа барьж, тэдэнтэй тэмц. Бас коммунистууд удирдаж байгаа Хятадын хөгжил, ард түмний амьдрал ямар байгааг хар. Асуудлын гол нь коммунизм, капитализмдээ биш улс орны эдийн засгийг яаж удирдаж байгаад байгаа юм. Хулгайчид, авлагачдаас салаагүй цагт ард түмний дийлэнх олонхи нь нэн ядуу гүйлгачин болох нь өнгөрсөн үеийн түүх бэлэн гэрчлэнэ.

Хариулт [66.181.161.29] 2022-12-01 18:05:48

ХЯТАД ҮЗЭЛ СУРТАЛ НЬ КОММУНИСТ БОЛОХООС Э/З нь ЖИНХЭНЭ КАПИТАЛИСТ /КАПИТАЛ ХУРИМТЛУУЛАХ/ НАМЫН ДҮРМЭЭР ТОГЛОЖ БАЙГАА ЮМ.ОЛОН ХҮНИЙГ НЭГ ГАРААР ХҮЧТЭЙ БАРИХЫН ТУЛД АВТОРИТ АРГА БАРИЛ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЮМ.ИХ МЭДЭМХИЙРЭЭД БАЙГААРАЙ

зочин [59.153.86.107] 2022-12-01 14:57:23

ойр ойрхон МАН-ын дээд удирдлага ,ерөнхийлөгч ,ерөнхий сайд нар Бээжинд айлчлаад байгаа нь ХКН-аас туршлага судалж байгаа байх .1990-оноос өмнө МАХН -ын дээд удирдлага Москвад очиж үүрэг даалгавар авч улс орноо удирддаг байсан .

Зочин [103.10.23.184] 2022-12-01 12:26:05

МАН ын дарга нар их наядтан болсон нь үнэн

Иргэн [103.26.194.47] 2022-12-01 11:10:54

Коммунист үзэл байхад гэмгүй ардчилал нэрийн доор монгол улс алиагаа алдлаа АНснуудаа

Зочин [112.72.7.25] 2022-12-01 10:34:27

МАН ын 4 дугаар хороон даргын Авгай хүүхэд нь Австрали явцан, Өвөл хүйтэн гээд, Бас Жи класс унадаг , Тэрийгээ хол гаршд тавьдаг , нууж унадаг

Зочин [112.72.7.25] 2022-12-01 10:25:31

МАН ын дарга нар их наядтан болсон, Улны лаларууд амаа хамхи

Зочин [202.55.188.126] 2022-12-01 09:02:39

Коммунист нийгмийг үзэн яддаг нөхдүүд бол улсын өмч хулгайлж хэт баяжсан луйварчингууд. Луйварчингуудаас салж хариуцлага тооцуулахын тулд МАН АН гэсэн мафийн бүлэглэлийг төрөөс зайлуулах хэрэгтэй. Тэгэж байж МУ хөгжинө. Шударга ёс зүйтэй нийгэм чинь эцсийн эцэст Коммунист нийгэм шүү.

Зочин [122.201.21.18] 2022-12-01 08:35:29

Улс төрийн намын тухай огт ойлголтгүй этгээд бас бичих гэж будилах юм. Коммунист үзэл санаа бол хүн төрөлхтний өөрийн нь бодож олсон нийгмийн нэг хэлбэр. Авах юм маш ихтэй: Энэ онол сургаал хувьсгал хүртэл хийсэн. Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтод эрс эргэлт хийсэн түүхтэй. Тэнэгүүд аливаа асуудлыг цогцоор нь буюу мөн чанараар нь харж чаддаггүй, гажуудлыг нь л өлгөж аваад шуураад байдаг. Энэ бичээч бол бүр Харвард ч гэж бичиж чаддаггүй хөлсний тролл байна.

Зочин [122.201.21.18] 2022-12-03 08:58:35

Эрх чөлөө гэдэг нь сэтгэл амгалан, хийх ажил, авах цалин хөлстэй, дарлал мөлжлөгөөс хол байхыг хэлнэ, юу ч мэдэхгүй эрх чөлөө гэж хашгирсан последний дурак АНУС аа

Зочин [122.201.22.199] 2022-12-01 08:43:51

коммунистуудад хүний эрх, эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй шүү, хар үхэр коммунист минь


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.