АНУ-ын Ерөнхийлөгч Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Украинд болж байгаа дайныг зогсоох бодолтой байгаа нөхцөлд энэ талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг "Ассошэйтэд пресс" мэдээлжээ. Гэхдээ Оросын тал хараахан мөргөлдөөний асуудлыг шийдвэрлэх сонирхолгүй байгааг мөн тэрбээр дурдсан байна. Цагаан ордны тэргүүн Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр хийсэн талаар бид мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл энэ уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Оросын армид хандан ийнхүү мэдэгдэл хийжээ. Тэрбээр Франц болон НАТО-гийн холбоотнуудтай зөвшилцсөний үндсэн дээр Оросын талын Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааг зогсоох боломж шийдлийн талаар хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаагаа дурдсан байна.

Түүнчлэн Жо Байден, ОХУ-ын арми эмнэлэг болон бусад байгууламжийг бөмбөгдөж, Украины энгийн ард иргэдэд хэмжээлшгүй их гарз хохирол учруулж байгаа нь үнэхээр болчимгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна тус хурлын үеэр Францын удирдагч Эммануэль Макрон Орос, Украины дайн 10 дахь сардаа орж байгаа энэ хүндхэн үед Украины бүрэн эрхт байдлаа сэргээх эрхийг идэвхтэй дэмжиж байгаагаа мөн хэлсэн байна. Франц улс эрх чөлөө, бүх нийтийн үнэт зүйлсийн төлөөх тэмцэлд нэгдэн цаашид Украинд цэргийн туслалцаа үргэлжлүүлэн үзүүлэхээ мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.122] 2022-12-04 15:08:13

Одоо л нэг ам нээж байх шив дээ

Зочин [166.205.153.7] 2022-12-02 22:06:09

Одооэрчим хүчний түүхий эд энэ дэлхийн ихэнх улсад ноцтой аюулд хүргэж байна

Зочин [203.17.23.197] 2022-12-02 17:31:27

Одоо ялагдаад ирхээрээ хэлэлцээ хийе гэж гуйлгүй яахав дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.