БНХАУ ковидыг хатуу дэглэмээ бууруулна

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ ковидыг тэглэх бодлогынхоо хүрээнд чанга хатуу дэглэм тогтоон ажиллаж байгаа. Тэгвэл энэхүү дэглэмийг нэг шатаар зөөлрүүлж, томоохон хотуудад нийтийн тээврээр үйлчлүүлэх үед хүмүүсээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсноо зарлалаа. Ирэх Даваа гарагаас буюу 12-р сарын 5-аас эхлэн БНХАУ-ын томоохон хотууд болох Шэнзэнь, Бээжин зэрэгт нийтийн тээврээр үйлчлүүлэх үед хүмүүс заавал Ковидын сөрөг шинжилгээний хариу шалгуулах шаардлагагүй болж байна. Энэ нь тус улсад хэрэгжиж буй чанга хатуу дэглэмийг нэг алхам бууруулж байгаа хэрэг боллоо гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Гэхдээ олон нийтийн газрууд буюу зоогийн газар, худалдааны төв зэрэгт нэвтрэхэд сүүлийн 48 цагийн дотор хүчинтэй сөрөг шинжилгээний хариу заавал үзүүлэх шаардлага хэвээр үйлчилж байна. Энэ нь шинжилгээний төвүүдийг цөөрүүлснээс үүдэн хүндрэл дагуулж байна гэж Бээжингийн оршин суугчид гомдол мэдүүлсэн байна.

Ийнхүү чанга дэглэмийг нэг алхам бууруулж байгаа нь иргэд олон нийт хатуу шаардлагыг эсэргүүцэн жагсаж, хэдийгээр хатуу дэглэмийн дагуу амьдарч байгаа ч халдварын тоо 4 жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрч, үр дүнгүй байгаад бухимдсаны дараагаар эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээ боллоо.

Хятадын Засгийн газар сүүлийн 24 цагийн дотор 33,018 дотоодын халдвар бүртгэж, үүнээс 29,085 нь шинж тэмдэггүй байгааг мэдээлсэн байна. Дэлхийн бусад улс орнууд вирустэй зэрэгцэн амьдарч эхэлсэн энэ цаг үед халдвар авсан хүн бүрийг тусгаарлах зорилготой "COVID-ийг тэглэх" бодлогыг баримталж байгаа цорын ганц томоохон улс бол Хятад юм гэж олон улсын тоймчид дүгнэж байна. Энэ бодлогын хүрээнд цар тахал эхэлсэн цагаас улс даяар гэнэтийн хөл хорио тогтоох, массыг шинжилгээнд хамрагдахыг шаардах зэрэг ажлуудыг удаа дараа зохион байгуулсаар иржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.