ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ СУМДАД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОЛГОНО

Aдмин / Орон нутаг

Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ. Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад ажиллах үеэр өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаа болон малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг авахаар тогтлоо.

Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн зарим сумын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, УОК-с эхний ээлжид Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ЭМТ-д туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашин олгохоор боллоо.

Мөн мал ангилах, мах бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан, махны нийлүүлэлтийг эрчимжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэгцээт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах, Малын шилбэ муудахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, малын био бэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.217] 2022-12-26 14:17:57

Малчид хэзээ төрдөа туслаж байсын төрдөө туслах талаар ганц үг ган ххгүй өөрсдөө болохоор жаахан цас оронгуут юм нэхдэгээ болих хэрэтэй. Мал бол малчдын өөрсдийнх нь өмч тмйм болохоор бүү тусла хэзээч бүү тусла 100-н жил төр засаг, ард түмэн,нялх хүүхдээс аваад настан буурлууд хүртэл чин сэтгэлээсээ тусласаан одоо болоо юм бишүү? Агт нь хариу жилдээ, аяга нь хариу өдөртөа гэж хэзээч хотынхонд , төр засагтаа туслаж байсан удаагүй хулгайчуудад туслах хэрэггүйээ.Малчид үнэн муухай хулгайчууд зун Нялх хүүхэдтэйгээ зугаалж явөад хөдөөний айлд буухад атга ааруул хүүхдэд аваад өгчихгүй жаахан айраг,сүү,тараг саванд хийгээд өгчих чин сэтгэлгүй хулгөйчууд болсонд нь үнэн дургүй хүрсэээн.Ийм муусайн хулгайчуудад бүү тусла. Хэзээ ч бүү тусла муухай сувьдаг, хуурамч хулгайч, архичин, хулгайчууд бол угаасаа МАЛЧИД ШҮҮ.ХЭЗЭЭ БҮҮ ТУСЛА МАЛ НЬ ҮХВЭЛ ҮХНЭЛ БИЗ БАЯЧУУД ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ БҮҮ ТОО

ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-26 11:07:25

МАЛ БОЛ ХУВИЙН ӨМЧ МАЛЧИД ӨӨРСДӨӨ Л ӨМЧӨӨ ХАМГААЛЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ УЛС ОРОНД ХЭЦҮҮ ЦАГТ МАЛЧИД ЮМ ДУУГАРЧ БАЙСАН УУ ДАНДАА Л ГУЙЛАГА ГУЙДАГ ЭНЭ МУУ ЗУРШЛААС САЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ МАЛАА ЧАНАРЖУУЛЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛДЭГ БОЛОГ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.