Тусгай нүдний шилний шаардлагагүй "3D" зөөврийн компьютер танилцуулжээ

Aдмин / Технологи

Тайваньд төвтэй үндэстэн дамнасан “AsusTek Computer Inc” корпорац “CES2023” үзэсгэлэнгийн үеэр тусгай нүдний шилгүйгээр гурван хэмжээст контент үзэх, ийм контентууд дээр ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгох дэлхийн анхны зөөврийн компьютер бүтээснээ танилцууллаа. Ийм технологийг өмнө нь цөөн тооны зөөврийн компьютер болон дэлгэцэнд ашиглаж байсан бол “Asus” анх удаагаа зөөврийн компьютерын “OLED” дэлгэц дээр хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гарах “ProArt StudioBook 16 3D OLED” (H7604) болон “Vivobook Pro 16 3D OLED” (K6604) зөөврийн компьютеруудад “Spatial Vision” технологийг ашиглах боломжтой болно.

“Spatial Vision” нь тусгай нүдний шилгүй зөөврийн компьютерт зориулсан “3D OLED” дэлгэцийн дэлхийн анхны технологи гэнэ. Энэ технологид хоёр тал нь гүдгэр линз болон хяналтын камерын дэвшилтэт технологийг хослуулан ашиглах ажээ.

Эдгээр нь нүд тус бүрд тусдаа дүрслэл үүсгэж, байрлалыг нь тохируулахын тулд толгой болон нүдний хөдөлгөөнийг хянах аж. Ийм дэлгэцээр хэрэглэгчид 2D болон 3D горимуудын хооронд шилжих боломжтой гэнэ. Зөөврийн компьютерууд нь 3200x2000 нягтаршилтай, 120 Гц хүртэлх давтамжтай шинэчлэх боломжтой 16 инчийн "OLED" дэлгэцээр тоноглогдсон байх юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.21] 2023-01-09 11:54:22

Англи хэлтэй онлайн сургалтыг япон солонгос хятад орос франц герман итали энэтхэг араб хэл рүү маш сайн орчуулдаг чихэвчүүд байдаг болов уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.