ИРЭЭДҮЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХ БИЛЛ ГЕЙТСИЙН ТӨСӨӨЛӨЛ

Aдмин / Технологи

Хойд мөсөн далай, Алтай, Хималай зэрэг уулсын мөнх цас, мөсөн голыг хайлж эхлэхэд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийг бууруулахгүй бол Америк болон Хятадын, ядуу буурай болон хөгжилтэй орнуудын хуваагдал улам аймшигтай болно гэсэн таамаглал бий. Дэлхийг айлгаж буй нүүрсхүчлийн хийн гол буруутан нь хүн төрөлхтнийэрчим хүч гаргаж авдаг нүүрс, газ, нефть. Билл Гейтс ирээдүйд нүүрс, нефть, хийн алиныг нь ч хэрэглэхгүйгээр дэлхийг эрчим хүчээр хангах шинэ технологид хөрөнгө оруулагч эрхмүүдийн нэг. Шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүрээс гаргаж авсан эрчим хүчийгхэрэглэж байж л жил ирэх бүр дэлхийг дулааруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулж чадна гэж тэрүздэг.

ТED-2010 арга хэмжээнд оролцохдоо тавьсан“Эрчим хүчний тухай:Тэг рүү хүрэх шинэ санаа” гэсэн илтгэлээс нь түүний хөрөнгө оруулж буй шинэ технологийн талаар мэдэх боломжтой. TED гэдэг нь technology entertainment design гэсэнгурван үгний товчлол. Дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид, сэтгэгчид жил бүр цугларч технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ. 1984 оноос өдийг хүртэл “Даян дэлхийд санаагаа хуваалцъя” уриан дор зохиогдож байгаа.

Билл Гейтсийн TED-ийн индрээс хэлсэн санааны анхаарал татах хэсгийг сийрүүлье. Тэрээр “Натань Мирволд бид хоёр нүүрс, сэргээгдэх хүчийг биш цөмийн эрчим хүчийг сонгож Terra power компанид хөрөнгө оруулж байгаа. Цөмийн эрчим хүчний технологид модуляр, шингэн гэх мэт шинэ технологи гарч ирсэн. Terra power ураны ердөө багахан хэсэг болох нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа дэвшүүлж байгаа. Үнэндээ солиотой санаа.

Өмнө нь энэ талаар өчнөөн ярьсан ч яг ажиллах уу үгүй юу гэдгийг нь тооцоолж чадахгүй байсан юм. Харин одоо орчин үеийн супер компьютеруудын тусламжтайгаар бид тооцоолж чадсан.Боломжтой гэдгийг нь ч баталсан. Энэ технологи амьдралд нэвтэрвэл цөмийн хаягдал асуудал биш болно. Цөмийн реакторуудаас гарсан хаягдал түлш болоод явчихна гэсэн үг. Энэ бол гайхамшиг. Ураны шатдаг хэсгийг нь шатаангуут 99 хувь нь хаягдал болдог. Үүнийг ядуурсан уран гэдэг. Хаягдал болж үлддэг энэ ураныг ашиглаад эхэлбэл дэлхийн эрчим хүчийг хэдэн зуун жилээр хангах нөөц бий. Бид супер компьютер авч, тэргүүлэх эрдэмтдийг ажиллуулсан. Үүнд ердөө хэдэн арван сая ам.доллар л орсон” хэмээн ярьсан юм.

Түүний ярьж буй цөмийн шинэ технологийг хар үгээр тайлбарлавал одоогийнх шиг олон хүн ажилласан, нүсэр байгууламж шаардлагагүй юм билээ. Цөмийн реакторын хаягдал буюу ямар ч өртөггүй хямдхаан түлшийг газар доор байрлуулсан тусгай хоолой руу хийнэ гэсэн энгийн дамжлагатай. Тэгээд л тасралтгүй 60 жил ажиллах боломжтой. Хаягдал гэхээр юм бараг гарахгүй. Хаягдлыг нь дахин ашиглах боломжтой. Билл “Цөмийн станцуудын асуудал болж байгаа хаягдал бол бидний хувьд хоол. Хаягдлуудыг ийм технологиор хялбархан шийдэж болно.

Орос, Хятад, Энэтхэгийн компаниуд бидний ажлыг сонирхож байгаа. Франц, Япон зарим зүйлийг нь хийчихсэн. Бидний туршиж буй технологи өмнө нь хийгдсэн зүйлийн ердөө нэг хувилбар нь. Бүтээхэд 20 жил, түгээхэд 20 жил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2050 он гэхэд эхэлсэн ажил маань амьдрал дээр хэрэгжиж эхэлнэ. Ураны нэг молекул нүүрсний молекулаас хэдэн сая дахин энерги агуулдаг” хэмээн ярьж байна. Биллийн хөрөнгө хаяж байгаа энэ технологи амжилттай болж, цөмийн хаягдлаас эрчим хүч гаргаад эхэлбэл гуч гаруй жилийн дараа лава нүүрс хэрэглээнээс гарах нь.

ТӨМСНӨӨС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ХУВИЛБАР

Эрдэмтэд органик материа­лаас эрчим хүч гаргаж авах судалгаануудыг аль эртнээсэхлүүлжээ. Ийм төрлийн туршилтууд тун энгийнээр хийгдсээр иржээ. Товчхондоо органик бүтээгдэхүүнийг цайр болон зэс утсаар холбоод л хийчихдэг туршилт. Хими, физикийн аргаар эрчим хүч хуримтлуулах замаар хийгд­сээр ирсэн ийм төрлийн тур­шил­тууд олон. Тэдний нэг жишээ нь Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэм­­тэн Рабиновичийн ахал­сан багийн төмснөөс эрчим хүч гаргаж авах эрэл.Эрдэмтэд төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбож гаргаж авсан цахилгаан лед гэрлийг асаах чадалтайг нотолжээ. Ийм энгийн аргаар алслагдсан хот тосгонуудыггэрэлтүүлэх боломж ойрхон гэсэн өөдрөг мэдээг Рабинович дуулгаад байна.

Цаашлаад дэл­хийн эрчим хүчний тодор­хой хувийг ийм энгийн аргаар хангах боломжтой хэмээн тэд үзэж байгаа аж. Эрдэмтэд төмснөөс лед гэр­лээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүч гаргаж авах боломжтой гэсэн тооцоо хүртэл гаргажээ.

Төмснөөс гарах шүүс нь холболт хийсэн зэс болон цайртай эсэлдэхэд химийн урвал явагддаг байна. Ингэж эрчим хүч үүсдэг гэнэ. Мэдээж төмс эрчим хүчний том шийдэл биш. Гэхдээ цардуулын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнөөс болж төмснөөс татгалзаж эхэлсэн хүн төрөлхтний хувьд тодорхой хэмжээнд хэрэглээд байж болох л арга.

ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭЭНД НЭВТРЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИУД

Дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахын тулд ирээдүйн эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко тал руугаа шилжих нь тодорхой болжээ.

BusinessInsider-ынхан эрчим хүчний салбарын шинжээ­чид болон судалгааны байгууллагуудын онцолж буй ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх шинэ технологиудыг багцлан эмхтгэжээ. Эндээс эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко чиг рүүгээ эргэснийг харж болно. Ирээ­дүйд яг ямар шинэ технологиуд хэрэг­лээнд нэвтрэхийг сонирхуулъя.

Ямар нэг түлшийг хүчил­төрөгчтэй урвалд оруулж, химийн аргаар цахилгаан гаргадаг Fuel cell технологийн туршилтыг 2013 онд хийжээ. Энэ жилээс судалгаа нь эрчимжиж байгаа аж. Ирэх онд хэрэглээнд гаргах боломжтой гэнэ. Агаар, түлш тасралтгүй хангагдаад байвал эрчим хүч гараад байх нь. Үүгээрээ батарейнаас ялгаатай юм байна. Агаар дахь хүчилтөрөг­чөөр исэлддэг lithium-air бат­терейны туршилтыг хоёр жилийн дараа хийх аж. Уламжлалт баттарейнаас тав дахин их багтаамжтай, цахилгаан машины явах зайг эрс нэмэгдүүлэх давуу талтай энэ батарей 2020 оноос хэрэглээнд гарах юм байна.

2022 оноос цахилгааны оронд устөрөгчийг түгээж, хадгалдаг болох гэнэ. Энгийнээр хэлбэл устөрөгчийг энерги хувиргалтын аргаар цахилгаанд шилжүүлдэг болгох аж. Хэмнэлттэй, өртөг багатай гэгдэж буй энэ технологийн туршилт 2019 онд хийгдэнэ.

Нарны илч, дулааны цахилгаан станцаас гарч буй илчийг тусгай төхөөрөмжинд хадгалж, дараа нь орон сууцны халаалт, ус халаах зэрэг ахуйн хэрэглээнд ашиглах боломж 2027 онд амьдрал дээр биеллээ олно. Энэ аргын туршилтыг 2022 онд хийхээр төлөвлөжээ.

Цахилгааныг үрэлгэн түгээдэг асуудал ирээдүйд алга болох нь. Ухаалаг түгээлт гэдэг нэршил хүртэл гарч ирэх аж. Ердөө жилийн дараа л цахилгааныг түгээхдээ хэмжилт хийж, мэдээллийн хяналтын системд дамжуулах боломж нээгдэх юм байна. Энэ технологи цахилгааны ачааллыг тэнцвэржүүлэх, оргил үед чухал биш зарцуу­лал­туудыг хязгаарлах зэрэг давуу талуудыг үүсгэх гэнэ. Эрчим хүчний ухаалаг сүлжээ гэх нэршил 2020 онд хүн төрөлхтний хэрэглээнд орж ирнэ гэсэн мэдээлэл байна. Дэлхийн хэмжээний энергийн нэгдсэн сүлжээ бий болгож нийтээрээ хувааж хэрэглэх бололтой. Эрчим хүч яг интернэт шиг,хэн ч хаанаас ч цахилгаан, дулаан, хий зэрэг хүссэн эрчим хүчээ хэрэгцээгээрээ хэрэглэх боломжтой гэнэ. Туршилт нь 2019 оноос эхлэх юм байна.

Цахилгааны үүсгүүрүүд дээр ч багагүй шинэчлэл хийгдэнэ гэж эрчим хүчний салбарын экспертүүд онцол­жээ. Далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох далайн турбин гэдэг технологи хоёр жилийн дараа хэрэглээнд гарах аж. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд 2017 онд зах зээлд нэвтрэх нь. Жижигхэн роботуудын тусламжтайгаарнарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломж бүрдэх гэнэ. Одоо хэрэглэж буй хавтан бүрийг мотороор чиглүүлдэг аргаас хялбархан, зардал багатай гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Байшингийн фасад, цонхны шилнээс эрчим хүч гаргаж авах боломж 2021 онд нээгдэх юм байна. Энэ технологийг фото гүйдлийн тунгалаг шил гэж нэрлэжээ.Нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргадаг шилний технологи гээд ойлгочихож болно.Туршилтыг нь хоёр жилийн дараа хийхээр төлөв­лөжээ. Сансарт суурилагдсан нарны цахилгаан станц таны сонирхлыг татах байх.

Сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах энэ арга 2028 онд хэрэглээнд нэвтрэх юм байна. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаас хамаагүй өгөөжтэй арга гэж эрдэмтэд хэлж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргын нөлөөгөөр сулардаг бол энэ арга хэрэглээнд нэвтэрснээс нарны эрчим хүчний хэрэглээнд огцом ахиц гарах бололтой. Цөмийн урвалаар түлшийг өдөөж задлан их хэмжээний энерги гаргах Inertial confinement fusion гэдэг аргыг 2021 оноос ашиглаж эхэлнэ, 2023 оноос хэдхэн метрийн урттай бага оврын цөмийн реакторуудыг дурхын газраа байршуулах ашиглах боломж нээгдэнэ зэрэг цөмийн эрчим хүч тойрсон шинэ мэдээллүүд ч байна.\

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл

wjdwcvfygn [49.79.90.23] 2023-07-31 02:29:19

Мэдээ.МН [url=http://www.g68970j6sj5gb642c7l01kv2pyb0o0zes.org/]uwjdwcvfygn[/url] awjdwcvfygn wjdwcvfygn http://www.g68970j6sj5gb642c7l01kv2pyb0o0zes.org/

tcmkpedqgz [42.84.146.95] 2023-06-24 12:02:27

Мэдээ.МН [url=http://www.g2s7jm84v89y853k1vb7o11m4aust44as.org/]utcmkpedqgz[/url] tcmkpedqgz http://www.g2s7jm84v89y853k1vb7o11m4aust44as.org/ atcmkpedqgz

ttjxrvnkw [39.130.123.209] 2023-06-14 15:54:57

Мэдээ.МН attjxrvnkw ttjxrvnkw http://www.gk0f9108cq97wh9213mrckh539f50sqqs.org/ [url=http://www.gk0f9108cq97wh9213mrckh539f50sqqs.org/]uttjxrvnkw[/url]

qgdecvdwin [113.4.118.83] 2023-06-10 07:07:44

Мэдээ.МН aqgdecvdwin [url=http://www.gn113vlb8vgky6h99s38486p1ynl415ns.org/]uqgdecvdwin[/url] qgdecvdwin http://www.gn113vlb8vgky6h99s38486p1ynl415ns.org/

hecoyzsqh [218.10.133.236] 2023-06-01 11:40:38

Мэдээ.МН ahecoyzsqh hecoyzsqh http://www.gedr6917l35h2htmp73nh57l46pc92l2s.org/ [url=http://www.gedr6917l35h2htmp73nh57l46pc92l2s.org/]uhecoyzsqh[/url]

lyyxxhdmk [110.191.212.188] 2023-05-21 06:46:51

Мэдээ.МН alyyxxhdmk lyyxxhdmk http://www.ga21unp6u0a9442olz1qvryp31211m72s.org/ [url=http://www.ga21unp6u0a9442olz1qvryp31211m72s.org/]ulyyxxhdmk[/url]

fnfhdkple [116.25.104.42] 2023-05-14 09:11:50

Мэдээ.МН afnfhdkple [url=http://www.grv4cxeyg2274r12i05h36k3c9hj51m9s.org/]ufnfhdkple[/url] fnfhdkple http://www.grv4cxeyg2274r12i05h36k3c9hj51m9s.org/

moigtljybp [60.219.253.196] 2023-05-05 03:12:10

Мэдээ.МН [url=http://www.g8216smp2tt72n95q7zo1pwh282i02nfs.org/]umoigtljybp[/url] moigtljybp http://www.g8216smp2tt72n95q7zo1pwh282i02nfs.org/ amoigtljybp

rbhxdnfqjs [60.219.253.196] 2023-05-05 03:00:32

Мэдээ.МН arbhxdnfqjs [url=http://www.gc7z27a1ce8ubz19r3f14913upm161nps.org/]urbhxdnfqjs[/url] rbhxdnfqjs http://www.gc7z27a1ce8ubz19r3f14913upm161nps.org/

prltfzoogr [61.164.95.245] 2023-04-25 23:45:07

Мэдээ.МН aprltfzoogr [url=http://www.gd3m06ckn05430vac778m4im9ep8p0g7s.org/]uprltfzoogr[/url] prltfzoogr http://www.gd3m06ckn05430vac778m4im9ep8p0g7s.org/

ktkhetzxd [36.97.177.46] 2023-04-10 16:51:01

Мэдээ.МН aktkhetzxd ktkhetzxd http://www.gt26665jx9gd8x5msu948c2u67qj49whs.org/ [url=http://www.gt26665jx9gd8x5msu948c2u67qj49whs.org/]uktkhetzxd[/url]

qiytshgo [180.121.164.7] 2023-03-18 08:35:31

Мэдээ.МН qiytshgo http://www.gy2n516v3sm66drkg2y6h9567nz33l6ks.org/ [url=http://www.gy2n516v3sm66drkg2y6h9567nz33l6ks.org/]uqiytshgo[/url] aqiytshgo

XXXXX [104.144.122.246] 2023-01-20 05:53:19

Hello medee.mn Admin, similar here: Link Text

Зочин [202.9.46.254] 2023-01-13 05:40:01

Их 20-ийн орнууд мөнгөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах хүсэлгүй бол мөнгөө тэврээд мөхөл рүүгээ явж дээ

14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.