Орчин үеийн таван төрөлтийн спортоос морин спорт хасагдана

Aдмин / Спорт

Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулжээ. Тухайлбал, Каирын Дэлхийн цомоос Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн эхэлнэ. Мөн тивүүдийн болон 2023, 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Парисын 2024 олимпод орох эрх олгоно. Ийм төрлийн тэмцээнд Ханжоугийн Азийн наадам багтжээ. Буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин спорт, гүйлт орчин үеийн таван төрөлтөд багтдаг. Харин Парисын 2024 олимпын дараа орчин үеийн 5 төрөлтөөс морин спорт хасагдана гэж тус холбоо мэдэгджээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.