3Х3 сагсныхан олимпын эрхээ хэрхэн авах вэ?

Aдмин / Спорт

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Сингапур улсад болж, манай эрэгтэй шигшээ алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан. Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулья. Олимпын 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг оролцох ёстой бөгөөд багууд дараах дөрвөн шалгуураар эрхээ авна.

1.Чансаа

2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний чансаагаар дэлхийд эхний гуравт бичигдэж буй багууд эрхээ шууд авна. Одоогоор эрэгтэйчүүдийн чансааг Серб, АНУ, Литва тэргүүлж, Монгол тавд бичигдэж байна.

Харин эмэгтэй багуудын эхний гуравт Франц, Герман, АНУ бичигдэж, манай баг 11-р байрт жагсаж буй.

2.5х5 сагсаар олимпод орж байгаагүй багуудын боломж

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 5х5 сагсан бөмбөгөөр томоохон тэмцээнд оролцож үзээгүй орны багуудад илүү боломж олгох зарчим баримталж буй. Тэр ч үүднээс сүүлийн хоёр олимпод 5х5 сагсан бөмбөгөөр оролцож байгаагүй, дэлхийн чансаагаар эхний 8-д бичигдэж багуудын дунд эрх олгох нэг тэмцээн хийнэ.

Аваргалсан ганц баг эрхээ авах энэхүү тэмцээн хэзээ, хаана зохиогдох нь одоогоор тодорхойгүй байна. Манай эрэгтэй, эмэгтэй баг тус тэмцээнд орох шалгуурыг хангаж буй.

3.Тивийн аваргуудын өрсөлдөөн

2023 онд тивдээ түрүүлсэн болон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн шилдэг найман баг дахин нэг эрхийн төлөө өрсөлдөх тэмцээн. Мөн л хугацаа болон зохиогдох газар нь хараахан тодроогүй байгаа энэ тэмцээнд Ази тивийн шинэхэн аварга Монголын эрэгтэй шигшээ оролцох эрхтэй.

4.Сүүлийн боломж

Өмнөх гурван шалгуурын үндсэн дээр хүйс бүрийн таван эрх тодорхой болно. Улмаар эрхгүй хоцорсон чансаа өндөр шилдэг 16 баг үлдсэн 3 эрхийн төлөө сүүлийн тэмцээнд өрсөлдөх юм. Эндээс харвал манай эрэгтэй баг олимпын эрх олгох гурван тэмцээн, эмэгтэй баг эрхийн хоёр тэмцээнд оролцох болзлыг биелүүлээд байна.


Сэтгэгдэл

Зочин [203.169.48.150] 2023-04-06 21:48:14

За эмэгтэй баг хэрэггүй биздээ.Зардалын гарз.Тэртээ тэргүй бөхөөр бол Токиод шалны алчуур хийж байгаад ирсэн.Токио явахдаа бөөн баян айлын эрх охидуудыг авч яваа биздээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.