КАМИЛА ВАЛИЕВА МОНГОЛД АВХУУЛСАН ЗУРГАА НИЙТЭЛЖЭЭ

Aдмин / Спорт

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийнэ. Тус шоунд оролцох одод өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан юм.

Монголын спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Камила Валиева бөгөөд манай нийслэлд авхуулсан гэрэл зургаа фэйсбүүктээ оруулжээ.

Саяхан 17 нас хүрсэн тэрбээр энэ жил УАШТ-дээ мөнгөн медаль, ОХУ-ын гран при тэмцээний мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Валиева болон Оросын бусад уран гулгагч нар монгол үзэгчдэд зориулсан тоглолт хийх гэж байна.

Өнгөрсөн улиралд 17 настай Камила Валиева Оросын уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээнд түрүүлжээ.

ОХУ-ын уран гулгагчид өчигдөр Монгол Улсад ирсэн. Биеийн тамир спортын хорооноос анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг Степпе Аренад зохион байгуулж буй бөгөөд тоглолтод:

  • Камила Валиева
  • Елизавета Туктамышева
  • Аделия петросян
  • Софья Акатьева
  • Евгений Семененко
  • Дмитрий Алиев
  • Марк Кондратюк
  • Петр Гуменник
  • Анастасия Мишина & Александр Галлямов
  • Евгения Тарасова & Владимир Морозов
  • Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
  • Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.


Сэтгэгдэл

Undraa [192.82.90.151] 2023-05-09 08:19:46

Gaihamshig.

Cryst [192.82.70.113] 2023-05-07 20:27:54

Спасибо, проводи время хорошо в Монголии.

Иргэн [150.129.140.114] 2023-05-07 13:54:46

Мөсөн дээрхи гулгалтыг харсан. Гайхалтай! Сэтгэл их хөдөлсөн!

Зочин [64.119.24.247] 2023-05-06 07:42:22

Спасибо, что приехала в наш Улан-Батор. Желаю ещё больших успехов!

Zocnin [174.90.223.133] 2023-05-05 23:13:31

Dekhiin uran gulkgaltiin soruudiin shoyg mongolcnuud uzehnee Aztai yum

Zotsin [150.129.141.9] 2023-05-05 23:10:05

Goe sportiig Manaikhaan ner khundteigeer. Ochiz uzeere

Zochin [150.129.141.9] 2023-05-05 23:08:00

Saikhan, goe zuil bolokh n

Өөжөө [192.82.67.50] 2023-05-05 18:14:59

Сайхан юм болох нь дээ.Нэр төрөө бодож сайхан хүндэтгэлтэй хүлээн авах л чухал шүү.

Зочин [202.126.89.54] 2023-05-06 01:35:38

Ок

Зочин [122.201.31.206] 2023-05-05 19:26:24

Тийм шүү. Эв эаииг хтчээх л хэрэгтэй.

Зочин [42.48.1.192] 2023-05-05 13:14:36

ene olon hun urij avchiraad ashig olokh bolov uu

Зочин [202.126.88.216] 2023-05-05 12:43:37

yanziin yanziin

Hhhh [202.126.90.15] 2023-05-05 10:54:45

Saihan huleej awah hergtei shuy

Сайн [202.55.188.84] 2023-05-05 10:48:41

Сайхан дотно хүлээж аваарайдаа.

Иргэн [66.181.182.30] 2023-05-05 10:37:43

Сайхан байнаа. Манайхан их юм сураарай.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.