Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил | 30 контент

Aдмин / Энтертайнмент

Монголын рок попын томоохон төлөөлөл Хурд хамтлаг нь 1993 онд байгуулагдаж өдгөө 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна.

Нийт 7 гишүүнтэй ба төрсөн ах дүү нар гэдгийг та бүхэн маань мэдэх бизээ.

  • Дамбын Ганбаяр-МУУГЗ-хамтлагийн ахлагч
  • Дамбын Отгонбаяр МУГЖ-хамтлагийн продюсер, Voice Mongolia coach
  • Дамбын Төмөрцог МУГЖ- хамтлагийн дуучин
  • Дамбын Отгонбаатар-хамтлагийн бөмбөрчин, Уухай хамтлаг продюсер
  • Дамбын Мөнхбат- хамтлагийн гитарчин
  • Наранбаатар Намсрайжав- хамтлагийн гитарчин

Төмөрчөдөрийн Наранбаатар -хамтлагийн гитарчин

Хурд хамтлаг 30 жил тасралтгүй бүтээн туурвиж, нийт

- 33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

-117 видео клип

-18 CD

-1 алтан пянз, 2 пянз

- 249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн.

Дэлхийн 60 гаруй сая Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол, бусад орны Хятад, Казак үндэстэн болон Монгол туургатан маань Хурд хамтлагийн дууг сонсож, бүх цаг үед хамт байж ирсэн билээ.

Хурд 30 жил түүхт ойдоо зориулан Эх орон, Монгол ард түмэн, Эх болсон зургаан зүйл, Хамаг амьтан, Байгаль дэлхийгээ баясган Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газрыг сонгон бүх цаг үеийн шилдэг 30 дуугаа акустик хэлбэрээр дуулж, тоглож, 4 улирал дамнан дүрсжүүлж Бурхан Халдунаас эхлэн Хөвсгөл Цагаан нуур, Хорьдол сарьдгийн нуруу, Хэнтий Хар зүрхний хөх нуур, Дорнод Мэнэнгийн тал, Халх гол, Алтай таван богд, Отгон тэнгэр хайрхан гээд Монгол орноо бүтэн тойрч байгаль дэлхийдээ ая дуугаа өргөн сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

Хурд 30 контент нь дуу дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэж, дэлхийн нийтэд Монгол орны өв соёл, эх орноо суртачилах зорилготой ба Монголчууд болон шинэ залуу үеийнхэнд байгаль эх орноо хайрлах, үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалийг суртачилан таниулах зорилготой юм. Мөн аялал жуулчлалын чухал ач холбогдолтой контент болсон юм аа.

Мөн Хурд хамтлаг 30 жилийн хүрээнд Рио Тинто Монгол компанитай стратегийн түвшинд хамтран хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг энэ жилдээ багтаан аврахаар хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс 30 жилийн ойгоо тэд “Эрүүл ойн төлөө” уриан доор тэмдэглэж байна.

Эх орон, гэр бүл, ариун нандин хайрыг 30 жил тасралтгүй ухааруулж ирсэн Хурдын ах нартаа 30 жилийн ойн мэнд хүргэе!


Сэтгэгдэл

Зочин [124.158.95.5] 2023-05-24 16:23:33

ХУРД-ханд ойн баярын мэнд хүргэе. Гоё хамтлаг шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.