Японы тоглоомын борлуулалт анх удаа нэг их наяд иен давжээ

Aдмин / Технологи

Японы тоглоомын зах зээлийн борлуулалт 2023 оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд анх удаа их наяд иений /7 тэрбум ам.доллар/ босго давжээ. Үүнд “Pokemon” зэрэг Японы аниме баатруудын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ гадаадын жуулчдын дунд их байсан нь нөлөөлсөн байна.

Японы Тоглоомын холбооны мэдээлснээр, хөзөр, чихмэл тоглоом, машины загварууд болон бусад төрлийн тоглоомын борлуулалт 952.5 тэрбум иен болж, өмнөх жилийнхээс 6.7 хувиар өсжээ. Түүнчлэн “капсул тоглоом” буюу автомат машинаас хуванцар капсултай зарагддаг жижиг тоглоомуудын борлуулалт 35.6 хувиар өсөж, 61 тэрбум иен болсон байна.

Үүний зэрэгцээ, Японы хүн амын насжилтын сөрөг нөлөөллийг сааруулдаг галт тэрэгний багц зэрэг насанд хүрэгчдэд зориулсан тоглоомын борлуулалт ч мөн уг өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн “Pokemon”-ы баатруудыг дүрсэлсэн жижиг хуванцар тоглоом, чихмэл тоглоомууд гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.