Л.ЭНХ-АМГАЛАН: АНГИ ДҮҮРГЭЛТИЙГ 45 ХҮҮХДЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙНЭ

Aдмин / Боловсрол

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Энэтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байна. Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ" гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.82.105] 2023-06-22 09:43:59

Дарга нарын том том өрөө,ланд машинуудыг хасаад ,сурагчдыг нэг ангид 35-аас хэтрүүлэхгүй байх мөнгийг гаргая.

Багш [103.26.194.165] 2023-06-22 09:17:46

Ангид явуулж байгаа багш сурагч хоёрынхоо харилцаан дээр л анхаарчих. Боловсрол бол ангид дотор явагддаг гэдгийг хэдэн жил мартсан шүү. Сайдаа. Одоо ярьж дууссан бол ажиллаж эхлээрэй

зочин [202.9.40.115] 2023-06-22 08:55:46

ганц хүүхдэдээ хичээл зааж байхад ,,,юун украйны дайн цаашаа шүү дээ

зочин [202.9.40.115] 2023-06-22 08:54:30

35 байхад бно шдээ 45 бол үнэн хэцүү шүү

Зочин [192.82.68.73] 2023-06-21 23:24:40

Бурхан минь 45 хүүхэд чинь маш их шүүдээ 45 аас хэтрүүлэхгүй гэж санаа зовохгүй хэлж байнаа САЙД АА.Хөөрхий бага ангийн багш нар үнэн хүнд ажил хийж байна шүү цалингий нь 2,000,000 болго тэгээд 35 хүүхдээс хэтрүүлэхгүй болговол үнэнд нийцнэ. ГАНЦ ХҮҮХДЭД Л ХИЧЭЭЛ ЗААХ ГЭДЭГ ЁСТОЙ АЙХТАР ШҮҮ ДЭЭ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.