Уимблдоны Их дуулга өнөөдөр эхэлнэ

Aдмин / Спорт

Талбайн теннисний энэ улирлын гурав дахь “Их дуулга” Лондон хотноо даваа гарагт эхлэх гэж байна. Өнгөрсөн жилийнхээс ялгаатай нь тус тэмцээнд Оросын теннисчид оролцох юм. Өнгөрсөн онд зохион байгуулагчид Украин дахь Оросын түрэмгийлэлтэй холбоотойгоор Орос, Беларусийн теннисчдийг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), Эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) зохион байгуулагчдыг нэг сая ам.доллароор торгосон бол энэ оны зургаадугаар сард торгуулийн хэмжээг 500 мянган ам.доллар болгон бууруулжээ.

Зохион байгуулагчид байгууллагуудын ивээл дор болдог тэмцээнүүдэд аль ч улс үндэстний тамирчныг оролцохыг зөвшөөрсөн дүрмийг зөрчсөн тул тэмцээнийг чансааны оноо олгохгүйгээр зохион байгуулсан байна.

Бүх Английн лаун-теннисний болон крокетын клуб (AELTC) энэ жилийн тэмцээнд Орос, Беларусийн теннисчдийг төвийг сахисан статустай, хэд хэдэн болзолтойгоор оролцуулах шийдвэрийг дөрөвдүгээр гаргасан юм. Уимблдоны тэмцээн 1877 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 137 дахь удаагаа болж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.