"ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

Aдмин / Энтертайнмент

"Монголчуудын өв соёлын Даншиг наадам- Хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Хоёр өдөр үргэлжлэх наадмын хөтөлбөр гарчээ.зураг

зураг

Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах юм байна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг байна.


Сэтгэгдэл

Зочин [106.101.194.208] 2023-08-03 12:36:23

L

Зочин [202.126.92.98] 2023-08-01 10:27:17

Энэ муу асман лам нарыг хэн очиж үзэх вэ дээ. Гадаадын хэдэн хүнээс доллар слгах арга гаргаж хэрэглэхээ болиоч ээ

зочин [103.212.118.248] 2023-07-31 22:53:39

Жуулчдад зориулсан баяр шүү. хэрэгтэй баяр

Зочин [202.9.46.58] 2023-07-31 18:41:18

Оркуудын сунжирсан олон баяр.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.