БОЛОВСРОЛЫН САЛБАР ПОПУЛИЗМД ЗОЛИОСЛОГДОЖ БОЛОХГҮЙ

Aдмин / Улстөр

Сонгууль ойртоод эрх баригчдын аархал багтаж ядан тойрог усалдаг аргыг улс орны чухал салбарт хүртэл хэрэглэж багш мэргэжлийг үнэгүйдүүлэх магадлалтай шийдвэрийг гаргахаар чих дэлсэв. Товчхондоо багш мэргэжлээр сурч, мэргэжил дээшлүүлэхэд зардлыг нь төр даах уг нь муугүй гаргалгаа ч менежментээ зөв хийхгүй бол эдийн засаг сул учраас багш мэргэжлээр суралцах элсэгчдийн тоо ихсэж их сургуулиуд нь ачааллаа дийлэхгүй болохын зэрэгцээ бусад олон хортой үр дагаврууд гарна.

Үнэгүй боловсрол нийгэмд хэт их эрэлт үүсгэснээр их сургуулиудын төлбөр тэнгэрт хадаж үнийн өсөлт, өрийн дарамтад эдийн засаг элгээрээ хэвтэх шахаж байгаа өнөө үед ганцхан мэргэжлийг үнэгүй болгочихоор бүгд шахам багш болохоор хошуурахгүй гэх баталгаа байхгүй бөгөөд ЕБС төгсөж буй хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо өрх гэр бүлийнхээ санхүүг бодоод үнэгүй мэргэжил сонгож сурах улмаар өөрийн хүсэл мөрөөдлөө бус их сургууль л төгсөж ажлын байртай болж сэхээтэн давхаргад шилжиж л байвал болоо гэх хандлагаас үүдэн дургүйд хүчгүй гэгчээр хүсэл сонирхолгүй мэргэжлээрээ үнэгүйд дулдуйдан элсэж улмаар их сургуульдаа бүрэн сурч чадалгүй түмний олон үрс цаг хугацаа, хайран сайхан амьдралаа үрэн таран хийхгүй гэсэн баталгаа байхгүй.

Мэргэжил сонголтын судалгаанд:

“Суралцагч өөрийн сонирхсон, хүссэн мэргэжлийн талаар мэдлэгтэй байх, судлан шинжлэх, эрэл хайгуул хийх, зочин төлөөлөгч болон албан газар, байгууллагатай хамтран ажиллах, харилцан ярилцах нь мэргэжлийн чиг баримжаа олоход ихээхэн тустай Дунд сургууль төгсөгчид их, дээд сургуулийн нэр хүнд, сургуулийн орчин, тэтгэлэг, эцэг, эхийн нөлөөллөөр мэргэжлээ сонгож байна.

Мэргэжил сонголтыг хийхдээ өөрийн хүсэж сонгосон мэргэжил гэж хариулсан боловч “би”-д буюу өөрийн сонирхол, хэрэгцээ, төрмөл авьяас чадвар, зан төлөв, сэтгэцийн онцлогт тохируулан сонгодоггүй бусдын амжилтыг өөртөө төлөөлүүлэн сонголтоо хийдэг болох нь харагдлаа. Тухайлбал: “Миний ээж багш учраас...”, “ Миний өвөө бага ангийн сайн багш байсан гэж хүмүүс ярьдаг байсан.

Тиймээс би багш болохоор шийдсэн.”, “Манай бага ангийн багш сайн багш байсан” гэх зэргээр хариулж байгаа нь өөрийн сонирхол мөн үү? гэсэн асуулт гарч ирж байгаа юм.” https://lavai.msue.edu.mn/ppapers/14-LAV-014.pdf Тиймээс яаран сандран сонгуулийн пи ар гэмээр хуумгай шийдвэр гаргахын оронд үндэсний хэмжээний хүний нөөцийн судалгаа, бодлого, стратеги хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Ард түмнийг амьжиргаа сулаар нь далимдуулж хүн бүхэн багш бол гэдэг бүдүүлэг коммунист тулгалт хийж болохгүй.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.244] 2023-08-29 00:55:08

АН-ынхан өөрсдийгөө хамаатан садан нь гэж хэлээд Ардын намын гишүүдийн орон сууцны ордеруудыг ба эдгээр хүмүүсийн байрны хамтран эзэмшигч нарыг судалж эхэлсэн байна. Мөн АН-ынхан 1800-аар эхэлсэн улсын гэх хуурамч дугааруудыг гаргаж, хүн судлал хийж байгаа юм.

irgrn [202.9.40.175] 2023-08-28 22:13:38

Hud boi bitgii hudlaa popdood bai.Ulsiin surguuli n 50.60 huuhedtei.yaj tiim olon huuhed hicheel oilgoj.bagsh yaj surgah uom.Huviin surguuli n turees dotats avaad.dan tetgeveriin emgen evgeneer duursen.MUiin ireeduin huuhduud uo surch.medeh uom.

Хюан [103.57.92.128] 2023-08-28 20:29:28

Зөв нүдээр харахгүй харлуулагчид их юм. Засгаас ямар шийдвэр гарнав шууд л эсэргүйцэх юм. Сургалтын төлбөр нэмсэн бол яах байсан нь тодорхой.

Зочин [103.57.93.197] 2023-08-28 19:49:46

БАГШ БЭЛТГЭДЭГ ХУВИЙН СУРГУУЛИА ХАА МАНАЙ СУМАНД ЯНЗ БҮРИЙН НЭРТЭЙ СУРГУУЛИЙН ДИПЛОМ БАРЬСАН ХӨЛДҮҮ ХҮМҮҮС ОЛОН БОЛЛОО ГЭРТЭЭ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ХЭВТЭЖ БАЙГААД Л ДИПЛОМТОЙ БОЛЧИХСОН БАЙХ ЮМ

ЕСайд хоорондоо уялдахгүй зүйл яривш. [66.181.160.103] 2023-08-28 15:24:42

ЕСайд сонгууль дөхчихсөн болохлээр сайхан залж, өөрөөсөө хариуцлагыг зайлуулж байна. Нэг болохлээр чухамхүү цалингий нь нэмээд л орон тоог дүүргэчихсэн болоод л. Гэтэл нөгөө талаас "Та нар цалин, сургалтын зардлыг нэмсэнээс болж үй олноороо Багшийн дээдэд элсчихэв ээ. Мөнгө байхгүй шүү" гэж сануулаад л. Мах ч биш, булчирхай ч биш юм ярих юмдаа.

Зочин [202.5.202.130] 2023-08-28 13:42:37

дөнгөж эхний мэдээллийг хам хум сонсоод сэвэгч мэдмхийрэгчид их болжээ. тэгвэл ийм гаргалгаа байна гэж гаргасан шийдвэрийг бодит тооцоололтой няцаах нэг ч хүн алга. Яг өнөөдрийн багш дутагдлагыг хангах ямар арга байнаа цалин нэмээд бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг

Зочин [66.181.161.151] 2023-08-28 12:32:03

Багш мэргэжлиинхээ элсэлтиин шалгалтын оноог өндөрсгөж байгаад элсэлт авбал суурь мэдлэг сайтай хүүхдүүд орох байх Явцын дунд багшиин цалингаа нэмчихвэл боловсрол сайжрах байх Одоо ч хүүхдүүдиин хүмүүжил гэж бас хэцүү болохоор багшиин ажилч бас хэцүү болчихсон

Зочин [202.9.46.81] 2023-08-28 11:19:59

Чанаргүй багш нар бэлтгэж байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.