К.Роналду оны шилдэг мэргэн бууч болжээ

Aдмин / Спорт

Португалын хөл бөмбөгийн шигшээ болон Саудын Арабын “Аль-Насра” багийн довтлогч Криштиану Роналду энэ оны шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ.

Өдгөө 38 настай тэрбээр ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатанд Босни-Герцеговина улсын шигшээ багтай хийсэн тоглолтод (5:0) хоёр гоол оруулсан байна.

Ийнхүү довтлогч хуанлийн жилд 40 гоол оруулсан амжилтыг үзүүлээд байна. К.Роналду клубийнхээ төлөө 31, шигшээ багийнхаа төлөө есөн гоол оруулжээ.

Энэ үзүүлэлтээрээ тэрбээр Норвегийн шигшээ болон “Манчестер Сити” багийн тоглогч Эрлинг Хааландыг (39 гоолтой) ардаа орхисон байна. Энэ оны шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт "Пари Сен-Жермен" клубийн довтлогч Килиан Мбаппе (35) бичигджээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

. [202.179.8.130] 2023-10-20 08:31:59

Он дуусах болоогүй байна даа уул нь ...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.