Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэв

Aдмин / Спорт

“Манчестер Сити” клуб болон Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлинг Холанд, Францын довтлогч, “Пари Сен-Жермен” клубийн тоглогч Килиан Мбаппе нар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн тухай Германд төвтэй “Transfermarkt” цахим хуудас мэдээллээ.

Хоёр хөлбөмбөгч тус бүр 180 сая еврогоор үнэлэгдэж байна. Харин жагсаалтын гуравдугаарт “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч Жуд Беллинхем /150 сая евро/ бичигджээ. Мөн түүний хамтран зүтгэгч, Бразилын хөлбөмбөгчин Винисиус Жуниор 150 сая еврогоор үнэлэгдэв.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтын эхний 10 байрт:

1. Эрлинг Холанд (Манчестер Сити) – 180 сая евро;

2. Килиан Мбаппе (ПСЖ) – 180 сая евро;

3. Жуд Беллинхем (Реал Мадрид) – 150 сая евро;

4. Винисиус Жуниор (Реал Мадрид) – 150 сая евро;

5. Букайо Сака (Арсенал) – 120 сая евро;

6. Виктор Осимхен (Неаполь) – 120 сая евро;

7. Харри Кейн (Бавари) – 110 сая евро;

8. Жамаль Мусиала (Бавари) – 110 сая евро;

9. Филип Фоден (Манчестер Сити) - 110 сая евро;

10. Деклан Райс (Арсенал) – 100 сая еврогоор тус тус үнэлэгдсэн байна.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Үүлкаа [66.181.182.20] 2023-10-23 18:31:13

сонин тэнэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.