Б.Мөнх-Эрдэнэ Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн X.23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов. Б.Мөнх-Эрдэнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.