Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон боллоо

Aдмин / Энтертайнмент

Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ.

Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байв. Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучнаас хоолой тус бүрээс гурвыг нь шалгаруулж, сүүлчийн шатанд дэвшүүлсэн юм. Улмаар Монголын дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ.

Түүний хувьд Италийн алдарт “Сан Карло” театр, "Арена Ди Верона", Италийн Торино хотын “Театро Рэжио”-гийн тайзнаа дуулж байв.

Э.Амартүвшингийн авсан шагналуудаас танилцуулбал,

  • 2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
  • 2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
  • 2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
  • Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
  • ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
  • 2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал тус тус хүртсэн юм.


Сэтгэгдэл

Иргэн [43.242.243.191] 2023-11-10 07:02:11

Амартүвшин , Батжаргал 2 ын хэн нь авсын болдоо . Нэр ус зурагаа харж хянах хэрэгтэй бишүү. Энэ сайхан шагнал авсан хүний тухай арай л хайнга хандаж бгам да. Албаар ингэж шагналын хүчийгнь сулруулдын бна уу. . Сэтгүүлчид эрхээ арай муухайгаар эдэлж бх шигээ.

Sambuu Enkhbulag [139.5.219.19] 2023-11-09 23:30:51

хүн бүр л өөр өөрсдийнхөө ажилд хариуцлагатай байвал бид хөгжинө л дөө. Редазтор харах, хянах үүргтэй. дуучин Б.Батжаргалын зураг байна

Зочин [103.126.107.50] 2023-11-09 13:46:29

өөр дуучны зураг байна

Зочин [51.159.210.130] 2023-11-09 14:33:33

Батжаргал дуучин бх шиг

Ch [103.57.93.66] 2023-11-09 12:37:58

Uur hunii zurag bn !!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.