Домогт Битлз хамтлагийн дуу Их Британийн чартыг дахин тэргүүллээ

Aдмин / Энтертайнмент

Өнгөрсөн долоо хоногт гарсан, "Битлз" хамтлагийн шинэ дуу болох "Now And Then" Их Британийн чартыг тэргүүллээ. Ливерпүүлийн домогт дөрвөлийн дуу хамгийн сүүлд 1969 онд тус чартыг тэргүүлж байжээ. "Гайхалтай! Энэ бол миний хувьд туйлын сэтгэл хөдөлгөм мөч юм. Би маш их баяртай байна" гэж Пол Маккартни ВВС-д ярьжээ. Битлзийн түүхэн дэх сүүлчийн шинэ дуу болох энэ сингл даруй хэд хэдэн дээд амжилт тогтоогоод байна.

Нэгдүгээрт, “Now And Then”-ийн пянзны борлуулалт 21-р зууны дээд амжилтыг тогтоолоо гэж хөгжмийн чартуудыг эмхэтдэг “Official Charts Company” мэдээлсэн байна. Тодруулбал, долоо хоногийн дотор Их Британид 19.4 мянган пянз борлуулжээ.

Хоёрдугаарт, хамгийн удаан хугацааны дараа буюу 54 жилийн дараа Их Британийн чартуудыг дахин тэргүүлсэн хамтлаг бол Битлз юм. Тухайн үед тус хамлагийн "“The Ballad of John and Yoko” дуу тэргүүлж байлаа. Энэ үзүүлэлтээр дуучин Кейт Буш удаалж байна. Британийн чартыг тэргүүлж байсан түүний анхны дуу нь 1978 онд гарсан бол сүүлчийнх нь 44 жилийн дараа буюу 2022 онд гарчээ.

Гуравдугаарт, Битлз хамтлаг одоо Британийн чартыг тэргүүлж буй хамгийн ахмад настай хамтлаг болж байна. Ноён Пол Маккартни 82 настай, Ринго Стар 83 настай бол шүтэн бишрэгчдийнхээ хувьд Жон Леннон 40, Жорж Харрисон 58 настай хэвээр үлдэнэ.

Найруулагч Питер Жексоны бүтээсэн “Now And Then” дууны клипийг YouTube-д одоогийн байдлаар аль хэдийн 8 орчим сая удаа үзээд байна.

Эргэн сануулахад, дууны найруулгыг хийхдээ Жон Ленноны 1970-аад оны сүүлээр төгөлдөр хуур дээр тоглож байсан бичлэгт тулгуурлажээ. 1990-ээд оны дундуур Битлзийн гурван гишүүн “Аntology” төслийн хүрээнд энэ дуун дээр ажиллах гэж оролдсон боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ Жорж Харрисон дууны гитарын хэсгийг бичиж чадсан байна.

Харин өнгөрсөн онд Пол Маккартни, Ринго Старр нар хуурцганд бичсэн чанар муутай уг бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг төгөлдөр хуурын эгшиг болон бусад бүх чимээ шуугианаас салгахын тулд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны технологийг ашиглаж, “Now And Then” -ийг бүтээж дуусгажээ.

Д.ОДОН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.210] 2023-11-13 21:32:00

Гайхалтай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.