НЭМҮТ: Ахуйн газны хордлогын үед илрэх шинж тэмдэг

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс ахуйн газны хордлогын үед илрэх шинж тэмдэг, ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээг хүргэж байна.

-Нүд бүрэлзэх

-Сонсгол муудах

-Зүрхний цохилт, цусны даралт ихсэх

-Булчин чичрэх

-Арьс салст хөлрөх

-Амьсгал давхцах

-Толгой эргэж, дотор муухай оргих

-Ядрах

Ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээ:

-Хордсон орчноос хурдан гаргах, цонхыг онгойлгох

-Амьсгалын дутмагшилд орсон эсэхийг шалгана. Ухаан алдсан амьсгал, зүрх судасны дутагдалд орсон байвал хиймэл амьсгал, зүрхэнд нь иллэг хийнэ.

-Хүнд үед яаралтай эмнэлэгт хүргэх

-Түргэн тусламж дуудахыг зөвлөж байна.

Мөн угаарын хийгээр амьсгалах үед хорт хий цусны эргэлтэд орж хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг алдагдуулж эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулан үхэлд хүргэх аюултай тул угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.55] 2024-01-28 22:42:23

Зөвлөлгаа өгсөнд баярлалаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.