Португалын Гран При тэмцээнээс Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ
                                                                                                - Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалын Гран При боллоо
 - Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ
 
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При Одивелас хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Б.Гончигсүрэн "С" хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж дагахаар болсон юм.
- Г.Наранцэцэг Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
 - Жүдо бөхийн Португалын Гран При тэмцээнд Монголын 16 тамирчин оролцоно
 - 2024 ОНЫ 1 САР: Дакар Ралли, Азийн цом
 
Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.






                    






















































.jpeg)



Сэтгэгдэл